Ангилал: Үндэсний хөгжим

2016 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

Өглөө босоод цагаа хартал 09:09. Юунд ч сатааралгүй ажлаа хийн сууж байгаад, компьютерийнхээ дэлгэцийн доод хэсэг рүү санаандгүй харахад цаг 11:11. Супермаркет дотор явж байх зуураа хэн нэг чухал хүнтэй утсаар ярьж дөнгөж дуусахад, утсан дээр чинь та хоёрын ярьсан нийт хугацаа 10 минут 10 секундыг заана. Гайхширч гүйцээд, дэргэдээ байсан жигнэмэгний үнийг харахад 1010 төгрөг гэнэ.

Элэг цөсөнд нохойн хошууны 10гр жимсийг 200 гр усанд буцалгаад эмийн журмаар уух сайн.Энэ нь элэгний халууныг ч арилгадаг.

-Хусны нахиагаар бэлдсэн ханд элэгний үрэвсэлд сайн.

-Эрдэнэ шишийг 5-6см хэрчээд паалантай савтай усанд 30 минут идээшлүүлээд уух элэг,цөсийг сайн эдгэрүүлнэ.

-Хадны сүүдэр газрын чулуу шорооны зааг дахь хагийг хандалж элэг цөсөнд сайн.

-Цөс хөөлгөх нэг арга бол шар сүү магнизмаас гадна хус модны навч нахиа,гөлгийг 10 гр авч усанд буцалгаад уудаг билээ.

Миний хүү. Миний охин. Үлгэр домог гэдэг үнэн бодит түүх байдаг юм. Хүнд хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг юм. Тийм нэг домог яриа аав нь чамд хэлж өгье.

НЭГ. Нэгэнтээ 3 гуйлгачин хөөрөлдөн суух аж. Нэг нь: Амттай сайхан хоол цадтал идэх юмсан гэж хэлэхэд Нөгөө нь: Өнөөдөр цадавч маргааш өлсөнө. Түүний оронд хаан болох юмсан гэлээ. Гурав дах нь: Тэр юуны жаргал байх билээ. Энэ насанд жаргавч. Үхээд дуусна. Харин ертөнцөд ул мөрөө үлдээхсэн гэжээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 8. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана.

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 28-33 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Зургийг С.Заяасайхан “Барууны гүнж”

Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ.