Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ-аас “Хайр” сэдэвт дөрвөн мөрт шүлгийн уралдаан зарлажээ
Театр

УДЭТ-аас “Хайр” сэдэвт дөрвөн мөрт шүлгийн уралдаан зарлажээ

Урлаг Урлаг15/01/2025Шинэчлэгдсэн:15/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид Нобелийн шагналт Х.Пинтерын зохиол, Г.Ган-Очирын найруулга “The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ” жүжгийг ирэх хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болгох гэж буй.

Тэгвэл тус театрын зүгээс “The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ” жүжигтэй холбогдуулан үзэгчдийн дунд “Хайр” сэдэвт дөрвөн мөрт шүлгийн уралдааныг зарлажээ.

Уралдаанд оролцох заавар:

  1. УДЭТ-ын албан ёсны фэйсбүүк хуудсан дахь дээрх постыг like дарж, public тохиргоотой share хийхдээ #TheLover #Хайрхэндхэрэгтэйвэ #УДЭТ гэсэн гурван hashtag ашиглах.
  2. “Хайр” сэдэвтэй 4 мөрт шүлэг зохиож, энэхүү постын comment хэсэгт нийтлэх.
  3. Нэг хүн хэдэн ч шүлгээр оролцож болно.
  4. Шүлгийг өөрөө зохиосон байх ёстой.
  5. Хамгийн их Like цуглуулсан эхний гурван оролцогч ялагч болно.
  6. Уралдаан дуусах хугацаа: 2025 оны нэгдүгээр сарын 31-ний 12.00 цагт
  7. Ялагчдыг зарлах хугацаа: 2025 оны нэгдүгээр сарын 31-ний 15.00 цагт

Шагнал:

Нэгдүгээр байр: УДЭТ-т эхний хагас жилд тоглогдох жүжгүүдийн тус тус дөрвөн ширхэг тасалбар болон УДЭТ-ын гарын бэлэг

Хоёрдугаар байр: Х.Пинтерын “The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ” жүжгийг үзэх дөрвөн ширхэг тасалбар бүхий 250.000 төгрөгийн эрхийн бичиг болон УДЭТ-ын гарын бэлэг

Гуравдугаар байр: Х.Пинтерын “The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ” жүжгийг үзэх хоёр ширхэг тасалбар бүхий 100.000 төгрөгийн эрхийн бичиг болон УДЭТ-ын гарын бэлэг

“The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ” жүжгийн тасалбарыг https://ticket.mn/event/2384/ холбоосоор орж худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Ахмад жүжигчин Б.Даваасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

26/11/2025
Театр Урлаг

“Монгол хаан” жүжгийн уран бүтээлчдийг “Алтан гадас” одонгоор шагнажээ

26/11/2025
Театр Урлаг

Олон улсын театрын фестивальд Монголын уран бүтээлчид оролцлоо

25/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо

26/11/2025

Сошиал платформын хэрэглээгээр Youtube тэргүүллээ

26/11/2025

III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ

26/11/2025

“Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны тавдугаар ангид тоглоомууд электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө

26/11/2025

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

26/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.