Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 5. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хултана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Тухайн үедээ хичээнгүйлэн сурч байсан бүхэн эрчүүдэд заримдаа хэрэг болохгүй байх нь бий. Гаргүй дугуйгаар явах, эгнээ тоолон ялгах эсвэл эмэгтэйдээ мэдэгдэлгүйгээр виагра залгих зэрэг заавал чадаж байх зүйл биш. Жинхэнэ эрчүүдэд сурчихсан байхад илүүдэхгүй зүйлсийг энд цуглуулсан юм. Гэхдээ өөрсдөө үнэлээд шилээд сонгоно биз дээ…

Хүн бүрт жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох жилүүд байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүйгэдэг. Учирч болох аюул, ослоос өөрийгөө хамгаалж засал ном хийлгэх учиртай. “Гал бичин” жил бар жилтэй “их харш” учир бар жилтнүүдонцгой засал хийлгэнэ. Мөн шишид буюу “бага харш”-д могой, гахай жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайгМонголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн тооцоолж зурсан “Цаг тооны бичиг”-т онцолжээ.

ХVII жарны хотлоор жаргагч модон хонин жил алсарч, Тэнгэр язгуурт монгол түмэн минь “Муу нигурт” хэмээх гал бичин жилтэйгээ учран золгож байна. Өнөөдөр сар шинийн баяр бөгөөд хотол олноороо өвлийг өнтэй давж, элгэн саднаараа энх тунх, онд мэнд тарган тавтай орсны баярын өдөр. Энэ сайхан өдөр амжилт бүтээл аз хийморийн тухай бэлэгтэй үг хэлэлцэж, өвгөд, хөгшидөө хүндэтгэн дээдэлж, хүүхэд, нялхасыг баяр баясалаар тэтгэдэг уламжлалтай билээ.

Хүн хэмээх бодьгалын адгуусаас ялгагдах үндсэн шинж нь оюун ухаан билээ. Мөн дээр нь хүнээс өөр ямар ч амьд биетэд дотоод сэтгэлийн хүч гээч зүйл үгүй. Дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж, тойрон хүрээлэх аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог. Харин өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр тутам нүүр тулж, сайн сайхан ирээдүйгээ замхруулж байдаг болчихжээ. Тэр их хүч нөлөө бүхий энергийг хэрхэн эерэгээр цэнэглэх, сөрөг, хар эрчмийн урсгалаас хэрхэн хамгаалах талаар мэдлэг дутсаны уршиг энэ юм. Энергийн тухай бидний мэдвэл зохих зүйлсийн тухай, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх зарчмын тухай зурхайн ухааны доктор Н.Батцэцэгээс мэдээлэл авахыг зорилоо.