Ангилал: Үндэсний хөгжим

Би ээждээ их хайртай. Ээж надад бүх юмаа зориулдаг. Ээж намайг их зовж төрүүлсэн. Бас ээж маань намайг өсгөж хүмүүжүүлэхэд маш их цаг заваа зориулдаг. Ээж маань намайг эрүүл энх байлгахын тулд их цаг, мөнгө үрдэг. Миний ээж сайхан зантай, ажилч нямбай. Тэр зангуудыг тань би дуурайх болно. Таныхаа сургаалийг биелүүлж байхаа амлая.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 9. Сугар гараг. Чөдөр одтой, 4 ногоон мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цагаас 11 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач, яруу найрагч Нямбуугийн Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Бодол шиг өдрүүд” нэртэй дууны яруу найргийн ном, “Аархал” морины тухай шигшмэл дууны цомог өлгийджээ.

“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор ирэх сарын 2-нд “Тусгаар тогтнолын ордон”-ы тайзнаа өөрийн анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж буй залуу дуучин, СТА Д.Мөнх-Эрдэнийг урилаа. Тэрбээр хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө дэлхий ертөнцийг “зурж” явна.

Номын ертөнцөд сүүлийн үед хоёр зохиогч цойлон гарч ирлээ. Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, мэдлэг, мэдээлийг хүлээн авах техник технологи олон хэлбэртэй болсноор цаасаар дамжсан мэдээлэл шахагдах байдалтай болсон. Кино, радио, зурагт, компютэр гарч ирснээр мэдээлэл авах илүү хялбар, илүү хурдтай технологи буй болсон шалтгаантай. Гэтэл интернэт гарч ирсэнээр бараг бүгдийг орвонгоор нь эргүүлж хүссэн хүн бүрийн ширээн дээр бүхий л ертөнцийг авчраад тавьчих нь тэр. Сайнтай муутай нь. Дэлхий хавтгайрлаа. Сонин сэтгүүл ном гээд бүхий л цаасан хэлбэрийн мэдээллийн эх үүсвэр дэлхий даяар 100 тэрбум доллар эргэлдүүлдэг бол Гүүгл, Эппл, Амазон гэсэн мэдээллийн эх сурвалжийн гурван аварга тус болгондоо 300 тэрбумын эргэлт хийх аж. Чухам ийм үед мань хоёр зохиолч номын ертөнцийг дахин амилуулах том эхлэл тавьжээ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 8. Бархасвадь гараг. Тооно одтой, 5 шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны 20 цагаас 11 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Нийгмийн сайн сайхны төлөө уриатай “Прогресс Медиа Групп” ХХК нь өөрийн дэргэдэх “WE entertainment studio”– ээрээ дамжуулан “Тop kids буюу Шилдэг хүүхдүүд” хүүхдийн реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн гаргах гэж байна. Тус нэвтрүүлэг нь хүүхэд багачуудын өөрийгөө нээх, хүсэл мөрөөдөлдөө хүрэх ,ирээдүйн шилдэг хүүхдүүд болох анхны алхам, суурийг нь тавьж өгөх, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэхэд уриалж нэгдэж хүүхдийн элч болоход нь чиглүүлэх зорилготойгоор тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Нэвтрүүлгийн давуу тал нь чанарын өндөр түвшинд туршлагатай баг хамт олон бэлтгэн гаргах бөгөөд телевиз болон интернет , сошиал медиагаар цацагдан, шударга санал хураалт явагдах юм.