Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг20/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цагаас 11 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Х.Баярмаа “Siren”

01/01/2026
Дуу хөгжим Урлаг

Шинэ жилийн баярын тухай дуунууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Friends”, “Harry Potter”, “Mad Men” тэргүүтэй кинонууд “Нэтфликс”-ээс хасагдахаар болжээ

03/01/2026

Монголын анхны гадна, дотор хосолсон өвлийн парк Буянт-Ухаа спортын ордонд нээгдлээ

03/01/2026

“Давс үүрсэн 40 жил” тэргүүтэй гурван киног Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлнэ

03/01/2026

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026

2026 онд нээлтээ хийх ОНЦЛОХ найман кино

02/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.