Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 6. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй,улаагчин тахиа өдөр.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Сар бүр “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг KFC –ийн хамт олон өнгөрөгч Бямба гарагийн 13:00-14:00 цагийн хооронд KFC Тэнгис салбарт бяцхан үрсдээ зориулан хүүхэлдэйн театрын үлгэрийн тоглолт, алиалагчийн хөгжөөнт тоглоом, утсан хүүхэлдэйн тоглолт үзүүлж жаргалтай нэгэн“Гэр бүлийн өдөр”-г тэмдэглэлээ.

Түүхийн модон тоглоом
Энэ удаа дандаа худлаа юм бичих гэж байна, тиймээс итгэх хэрэггүй. Монголын талд эзэнт гүрнүүд 400 орчим жилийн давтамжтай бий болж байсан юм. Үүнийг хэр анзаардаг юм бүү мэд. Манай түүхчид Монголын түүхэнд хүй нэгдэл, боолын нийгэм, феодалын нийгэм, капитализм, коммунизм заавал байх ёстой гэж мунгинасаар байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 5. Сумъяа гараг. Суулга одтой, 8 цагаан мэнгэтэй,улаан бич өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нугийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 15-20 градус, Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж байгаа Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулган амжилттай үргэлжилж байна. Тус чуулганд 15 аймгийн төрийн захиргааны болон хувийн хэвшлийн сайтуудын 50 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа ажээ. Ингээд та бүхэндээ чуулганы фото мэдээллээс хүргэе

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 3. Санчир гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй, хөх морь өдөр.

Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.