Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Ази Номхон далайн нэр хүндтэй триенальд монгол уран бүтээлчид оролцож байна
Дүрслэх урлаг

Ази Номхон далайн нэр хүндтэй триенальд монгол уран бүтээлчид оролцож байна

Урлаг Урлаг05/12/2024Шинэчлэгдсэн:05/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австралийн Брисбань хотноо гурван жил тутамд зохион байгуулагддаг Ази номхон далайн триеналь буюу олон улсын дүрслэх урлагийн 11 дэх удаагийн контемпорари урлагийн наадам эхэллээ.

Монгол улсаас уран бүтээлч Баатарсүхийн Дөлгөөн байгалийн гаралтай материал, текстилээр урласан, цуврал хөрөг, өрөг бүтээлүүдээр, уран бүтээлч Аюурзанын Очирболд, Болдын Номин нар “Амьдралын аяга” нэртэй хамтарсан өрөг бүтээлээр оролцож байна.

Куйнслэндын орчин үеийн урлагийн галерейгаас зохион байгуулдаг тус наадамд дэлхийн 30 гаруй орны 70 уран бүтээлч оролцож байна. Энэ удаад тус наадмын кураторууд шинэ уран бүтээлчид, шинэлэг бүтээлүүдийг түлхүү үзүүлэхийг зорьжээ.

Саудын Араб, Зүүн Тимор, Узбекистаны уран бүтээлчдийг анх удаа урин, уугуул үндэстэн, цөөнх, цагаачдын соёлыг тойрсон сэдвүүдийг хөнджээ. Үйлдлийн, хамтарсан, олон нийтийн оролцоотой урлагийн хэлбэрүүдийг үзүүлэхэд голчлон анхаарсан байна.

Түүнчлэн байгаль дэлхий, өв уламжлал, орчин тойрноо хайрлан хамгаалах гэсэн хүмүүсийн эрмэлзэл, улс дамнасан шилжих хөдөлгөөн өнөөгийн түүхийг хэрхэн бүтээж буй талаар өгүүлсэн бүтээлийг олноор дэлгэжээ.

2023 оны тавдугаар сард тус триеналийн куратор Рьюбен Улаанбаатарт ирж, судалгаа хийн, уран бүтээлч Б.Дөлгөөн, А.Очирболд, Б.Номин нарыг оролцуулахаар болжээ.

Уран бүтээлч Б.Дөлгөөн сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай утас ашиглан хэрэглээний бус юмс урлаж, хувцас загвартай хослуулан өрөх, даавууны ширхэг, бүтцийг нарийн мэдэрч тоглосон эмэгтэй хүний нууцлаг хөргүүд бүтээх дээр төвлөрөн ажиллажээ.

Энэ удаагийн наадамд Дөлгөөний 10 гаруй хөрөг, орон зайн бүтээлийг нь дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ Куйнслэндын орчин үеийн урлагийн галерейгаас эдгээр бүтээлүүдийг өөрийн цуглуулгад худалдан авчээ.

Харин уран бүтээлч Б.Номин, А.Очирболд нарын хувьд, Б.Номингийн бүтээлдээ ашиглаж заншсан буддын шашны бэлэгдэл дээр барималч А.Очирболдын уран хийц, санаа нэмэгдэн 2023 онд хамтран бүтээсэн, металл хийцтэй 2000 орчим хохимой толгой бүхий “Амьдралын аяга” нэртэй өрөг бүтээлээр хамтран оролцож байна. Номин, А.Очирболд нар сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон хэмжээний бүтээл дээр хамтран ажиллажээ.

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо Ази Номхон далайн триенальтай 2015 оноос хойш хамтран ажиллаж, дэлхийд нэр хүндтэй энэ үзэсгэлэнд монголын шилдэг уран бүтээлчдийг оролцуулах ажлыг хамтран зохион байгуулсан. Тухайлбал 2015 онд уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин нар, 2018 онд уран бүтээлч Т.Энхболд оролцож наадмын нээлтийн өдөр гадаа орон зайнд үйлдлийн урлагийн бүтээлээ толилуулж байжээ.

Энэхүү 11 дэх удаагийн Ази Номхон Далайн Триеналь өнгөрсөн сарын 30-нд нээлтээ хийсэн, дөрөвдүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Оюутнуудын бүтээл Сүхбаатар дүүргийн нэгэн хананд өнгө нэмлээ

05/06/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна

03/06/2025
Дүрслэх урлаг Урлаг

Э.Отгонбаяр Газар дундын тэнгист Монголыг “хүргэв”

27/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.