Ангилал: Үндэсний хөгжим

Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай Л.Бүжинлхам охинд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Асан” эмнэлгийн мэс заслын багийнхан өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр охины ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм. Энэхүү хүнд мэс засалд нийт 70 гаруй эмч нар 15 цагийн турш тасралтгүй ажиллаж, хагалгаа амжилттай боллоо.

Монголын тулааны спортод хагарал үүсээд байна уу. Дэлхийн спортын талбарт сүүлийн хэдхээн жилийн хугацаанд “ММА” буюу холимог тулааны төрлүүд гэрлийн хурдаар эрчээ аван хөгжиж байна. Үүнээс улбаалж тулааны спортын чансаа, тулааны спортын хөгжлөөр нь тухайн үндэстний эрчүүдийг дүгнэх, батлан хамгаалах чадвахыг үнэлэх хандлага анзаарагддаг. Гэтэл мэргэжлийн тулааны спортын “MGL-1”, “ZEV” холбоо нарын дунд хагарал бий болжээ. Хэдхэн хоногийн өмнө “ZEV” холбоотой Мэргэжлийн Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвардорж хамтран ажиллаж, удахгүй болох тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэдгийг хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн билээ. Тэд цаашид олон улсад өрсөлдөх мэргэжлийн тулаанч бэлтгэн, гадны тамирчидтай шууд тоглоход АСА Аваргын дэмжлэгтэйгээр хамтарсан гэдгийг тодотгон хэлсэн. Харин Шидокан каратегийн Монгол дахь салбарын дарга дэлхийн аварга Д.Бямбадорж өөрийн цахим хуудасаараа дамжуулан “Zev” холбоо “MGL-1” холбоотой нэгдэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

“ЗААГ” – сонирхолтой нэр юм. Ийм нэртэй ном гараад удаагүй боловч анхаарал татаж, түгэн тархаж эргэцүүлж байгаа мэдээг дуулж мэдлээ. Зохиогч нь олны танилаас танил нэгэн. УИХ-д тасралтгүй дөрвөн удаа буюу 16 дахь жилийн гараандаа яваа эрхмийг танилгүй ч яахав. Гишүүн бүрийг танихгүй тал ч бас бий.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 09:00-18:00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

2017 оны буудлага спортын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монголын буудлага спортын холбооны шинээр баригдсан буудлагын төвд эхэллээ. Тэмцээнд орон нутаг, клубын 14 байгууллагын 83 залуу мэргэн буудагч цэц мэргээ сорьж байна. Тэмцээний эхний өдрийн дүнгээр байр эзэлсэн тамирчдын нэрсийг танилцуулж байна.

Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай Л.Бүжинлхам охинд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Асан” эмнэлгийн мэс заслын багийнхан өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр охины ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм. Энэхүү хүнд мэс засалд нийт 70 гаруй эмч нар 15 цагийн турш тасралтгүй ажиллаж, хагалгаа амжилттай болсон. Охины аав П.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа.