Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалт болно
Нийгэм

“Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалт болно

Урлаг Урлаг26/04/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6e1d7e5fe5732c8cbb87a591c266b44a_x3340080822017-04-26-15-08[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 24 дэх жилдээ тэмдэглэж байна.

   Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 09:00-18:00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтыг:

-Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага
-Хэвлэл мэдээллийн ёс зүй
-Сэтгүүлчийн аюулгүй байдал гэсэн гурван багц, найман сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Сургалтыг Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргал, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МСНЭ-ийн Сургалт судалгааны үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн багш, доктор Ж.Батбаатар, Глоб Интернэшнл төвийн сайн дурын ажилтан Брүүк Даниелс, Монголын Кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар, хуульч, судлаач Л.Галбаатар тэргүүтэй хүмүүс удирдан явуулна.

   Энэ жил дэлхий нийтээрээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриатай тэмдэглэж байгаа бөгөөд аливаа асуудалд тайван шударга хандах, нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа юм байна. Тэгвэл Монголын сайтын холбооны зүгээс цахим сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг таатай болгох зэрэг зорилтын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 10-18 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын зааланд эхэлнэ.

Холбоо барих утас: 97111173

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.