Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 25. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 1 цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 05 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гаригт эхэлж, Монгол улсын тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдрийн хувьд Эрэгтэйчүүдийн Хийн гар бууны төрөлд “Апу” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 575 оноо, спортын мастер Э.Бадамгарав 572 оноо, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор багаараа мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт агент болсон Леброн Жэймс, сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багууд 1+1 зарчмаар хийгдэх хоёр жилийн хугацаатай гэрээнийхээ нөхцөл байдлыг ярилцжээ. Эхний нэг жилд довтлогч залуу 22.97 сая долларын цалин авах бол татгалзах боломж нь нээлттэй үлдсэн хоёр дахь жилдээ 24 сая долларыг халааслах юм.

“Facebook” дээрх зургаа устгах гэж байгаа болон хэрэглэхээ болих гэж байгаа хүмүүс үүнийг мэдэхэд илүүдэхгүй байх.

“Facebook”-д хэрэглэгч өөрийн бүх мэдээллээ архилаж авах боломжтой байдаг юм.
Үүнийг ашигласанаар өөрийн зургаа, зураг дээрх комментууд зэрэг таны “Facebook” хуудас дээр байдаг бүх мэдээллийг архивлан авах боломжтой.

Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ жил 7 сарын 6-7-ны өдрүүдэд Хатгал сумын нутаг Жанхайн давааны бэл, Хөвсгөл далайн эрэг дээрх байгалийн үзэсгэлэнт газар амжилттай зохион байгуулагджээ.

Увсчууд тун удахгүй түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Монгол бөхийн наадам, баруун бүсийн даншиг наадам зэрэг томоохон арга хэмжээ ойн үеэр болох юм. Орон нутгийн зүгээс баяр наадмын бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдтэй ярилцлаа.

07 сарын 10-нд болох үзвэрүүд

УБ чуулгад – “Үйлсийн сайхан Улаанбаатар мюзикл”

СТӨргөөнд – 19:00 цагт “Сайхан наадаарай” хошин шог

Крокус эвент холл – 20:00 цагт Дуучин Дэлгэрмөрөнгийн эхнэрт зориулсан хандивын тоглолт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт