Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Маргааш “The Hu” хамтлаг хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдэв
Дотоод мэдээ

Маргааш “The Hu” хамтлаг хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдэв

Урлаг Урлаг26/06/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг анх удаагаа эх орондоо тоглолтоо хийхээр болсноо дуулгасан юм. 

Тэд тус тоглолтынхоо талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхээр маргааш хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдлээ.

Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх долдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Hit Park”-д хийхээр товложээ.

Энэхүү тоглолтын Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар нар ажиллаж байгаа аж. Монголд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолтуудыг зохион байгуулдаг арвин туршлагатай тэд энэ удаад ч “The Hu” хамтлагийн онцлогийг харуулсан гайхалтай тоглолтыг хүргэхээр зэхэж буй гэнэ.

Монгол уран бүтээлчдээс анх удаа Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтаж, “Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомд дуу нь сонгогдож, Америкийн “Биллбоард”-ын жагсаалтыг “Гэрэг” цомгоороо тэргүүлсэн зэрэг олон олон амжилтын эзэн болсон.  Тус хамтлагийн тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсэн хүлээж байсан фэнүүд нь дэлхийн сонсогч, үзэгчид таалсан уран бүтээлүүдийг дэргэдээс нь сонсох алтан боломж олдож байгааг бүү алдаарай гэж зөвлөе.

Тоглолтын тасалбарыг www.shoppy.mn болон www.ticket.mn сайтаас захиалан авах боломжтой.

Тасалбарын мэдээлэл:

  • Fan Zone 600,000₮ (3 beer, 2soft, 2 water, desert)
  • Vip 2,000,000₮ (soft free +vip lounge)
  • General Admition 99,000₮

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026
Дотоод мэдээ Урлаг

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.