Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Улсын бүртгэлд мал амьтны эм, тэжээлийн нэмэлт бүртгүүлэхэд үйлдвэрлэгч нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн байх ёстой
Утга зохиол

Улсын бүртгэлд мал амьтны эм, тэжээлийн нэмэлт бүртгүүлэхэд үйлдвэрлэгч нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн байх ёстой

Урлаг Урлаг20/06/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсад Улсын бүртгэлд эм, тэжээлийн нэмэлт бүртгүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2017 оны А-49 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлд малын эм, эмийн түүхий эд бүртгэх, түргэвчилсэн журмаар бүртгэх, хугацаа төлбөр тогтоох, зарцуулах журам”, мөн 2019 оны А-456 дугаар тушаалын батлагдсан “Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах эгүүлэн татах журам” өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Тус журамд заасны дагуу эм, тэжээлийн нэмэлт үйлдвэрлэгч нь:

• Үйлдвэрлэлийн зохистой дадал (GМР), олон улсын (IS0:9001, IS0:22000) болон тухайн орны ижил төрлийн стандартын шаардлагад нийцсэнийг нотлох гэрчилгээтэй байх

• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь тухайн улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж, дотоодын болон олон улсын зах зээлд борлуулагдаг байх

• Биобэлдмэл бүртгүүлэхэд олон улсын лавлагаа лабораторийн шинжилгээний дүгнэлтэй байх

• Тэжээлийн нэмэлт бүртгүүлэхэд генетикийн өөрчлөлтөд орсон болон сэргээшийн бүлэгт багтдаг хольц ашиглаагүй тухай үйлдвэрлэгчийн тодорхойлолтой байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эм, тэжээлийн нэмэлтийг бүртгэхийг мал амьтны эм, тэжээлийн нэмэлт импортлогч аж ахуй нэгжүүд анхаарна уу.

Чанарын баталгаатай, аюулгүй, үйлчилгээний өндөр идэвхтэй эм, генетикийн өөрчлөлтөд оруулсан хольц, өсөлт дэмжих гормон зэргийг агуулаагүй тэжээлийн нэмэлтийг хэрэглэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой юм.

Саяхан УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль батлагдаж, энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Энэхүү шинээр батлагдсан хуульд эм, тэжээлийн нэмэлт үйлдвэрлэгчид тавигдах шаардлагууд тусгагдсан болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026
Утга зохиол Урлаг

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026
Утга зохиол Урлаг

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Солонгос, Хятад уран бүтээлчдийн хамтарсан медиа арт, уран баримлын үзэсгэлэнг нээнэ

30/06/2026

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.