Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна
Дотоод мэдээ

“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна

Урлаг Урлаг26/06/2024Шинэчлэгдсэн:26/06/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулна.

Тэднийг Их Британийн алдарт The Guardian сэтгүүлд “Дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Hit Park”-д хийхээр товложээ.

Энэхүү тоглолтын Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн ажиллах бол Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар ажиллахаар болжээ. Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолтуудыг зохион байгуулсаар буй тэд энэ удаад ч мөн “The Hu” хамтлагийн онцлогийг харуулсан тоглолт зохион байгуулна гэдгээ онцолжээ.

Монгол уран бүтээлчдээс анх удаа Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтаж, “Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомд дуу нь сонгогдож, Америкийн “Биллбоард”-ын жагсаалтыг “Гэрэг” цомгоороо тэргүүлсэн зэрэг олон олон амжилтын эзэн болсон тэдний дэлхий таалсан уран бүтээлүүдийг дэргэдээс нь сонсох алтан боломж тун удахгүй ийн тохиох гэж байна.

“The Hu” хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард “Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.

Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн “Wolf Totem”, “Shoog shoog” зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд “Gereg” хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.

Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин “The Hu” хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ.

Тэдний тухай домогт дуучин Элтон Жон “Би рок хөгжмийн хөгжлийг нэг шат ахиулсан учраас Хатан хаанаас баатар хэргэм хүртсэн. Харин надаас хойш рокыг дахин нэг шат ахиулсан хамтлаг бол “The HU” шүү. Тийм ч учраас би танай хөгжмийг сонсдог, хүндэлдэг” хэмээж байсан гэдэг. Энэ нь тэднийг дэлхий даяар хэрхэн алдаршиж буйг илтгэх томоохон нотолгоо биз ээ.

Тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Соёлма Баяртуевна Дагаеватай уулзалт хийлээ

06/05/2025
Дотоод мэдээ Урлаг

Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоогийн шавь нар олон улсын уралдаанд гялалзсаар байна

06/05/2025
Тоглолтын мэдээ Урлаг

Филармонийн симфони оркестрын “Сонгодог үдэш” концерт болно

06/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.