Аз жаргалтай сар ирж байна. Сугар гаригийн нөлөөгөөр Хонины ордныхон гал халуун хайр дурлал, гайхалтай хүсэл тачаалыг мэдрэх аж. Маш олон Хонины ордныхон энэ сард сүй тавих, эргэн нийлэх, шинэ хүнтэй болох, цоо шинээр учрах гэх зэргээр хайр дурлалын амьдрал нь дэвжин дээшилнэ. Зарим Хонинууд жинхэнэ хайрыг мэдэрч сэтгэл зүрхээрээ үүлэн дээгүүр ниснэ. Сугар болон Бархасбадь гэсэн хоёр гаригийн тааламжтай нөлөө нь чиний доторх хамгийн сайн хүнийг гарган ирж, ухаалаг, дэгжин бүтээлч, чадварлаг байхад таатай нөхцөл байдлыг бий болгож тусална.
Ангилал: Үндэсний хөгжим
Harvard Business Review-ийн самбарт бизнес эрхлэгчид, бизнесийн ухааны багш профессоруудын дунд үе үе сонирхолтой хэлэлцүүлэг өрнөдөг. Сүүлийн үед халуухан хэлэлцүүлэг өрнүүлсэн нийтлэлийн нэгд Лондон Коллеж их сургуулийн T.Камерро-Премюзик докторын бичсэн сониуч зан нь оюуны чадамж ба эмоцоо удирдах чадвартай ижил хэмжээнд чухал болох тухай нийтлэл багтаж байна. IQ, сониуч зан хоёрыг салгах ёсгүй зэрэг шүүмжлэл гарсан ч ерөнхийдөө сониуч зан оюуны хөгжлийн эх гэдэгтэй уншигчид санал нийлж харагдав. Таны бодлоор сониуч занг IQ болоод EQ-ээс салгаж болох уу? Та сониуч уу? Сониуч зантай хүн ярвигтай нөхцөл байдалд илүү чадамгай маневр хийдэг нь үнэн болов уу?
Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 15. Ангараг гараг. Онгоц одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Цардуул ихтэй шарсан хуурсан хурц хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажмаар хуралдсан хаг хусам нь ус, тос, спирт, эфирийн тосны алинд ч үл уусдаг байна. Ямар ч хүнсний зүйл 24 цагаас цааш хэт ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлнэ. Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах нь шаардлагатай. Ойр ойрхон өтгөн хатах, арга хэмжээ авахгүй явснаар аажимдаа шамбарам өвчтэй болох, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдарт ч хүргэж болохыг анхаарууштай. Хэрэв бүдүүн гэдэсний эмгэг өөрт тань ажиглагдвал дараах эмчилгээ хийлгээрэй.
Уориксын их сургуулийн хэсэг эрдэмтэд нэгэн туршилт хийсний үр дүнд, өдөрт наймаас илүү цаг унтаж байгаа хүмүүс цагаасаа эрт нас барах эрсдэлтэй гэдгийг олж тогтоожээ. Үүнээс гадна зургаан цагаас бага унтдаг хүмүүс амьдралынхаа хугацааг сунгадаг аж. Нэг сая орчим сайн дурынхны оролцсон судалгааны дүнд насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг унтах ёстой гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 12. Санчир гараг. Салхины эх одтой, 7 улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойл, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж,секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Говийн бүсийн баруун хэсэг, Орхон Сэлэнгэ, Туул голын сав газраар 20-25 градус, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод , Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Энэхүү үйл ажиллагааг 2008 онд Тайланд улсын Даммакаяа хийдийн хамба лам болоод “Даммакаяа” сангийн тэргүүн Луан Пу Даммачаёо, “Сэтгэлийн Амирлан” сантай хамтран зохион байгуулдаг.
“Бүхэнд хамгийн нийтлэг зүйл юу вэ” Найдвар. Учир нь хэрэв хэнд ч, юу ч байхгүй бол тэр нь найдвар байдаг” хэмээн гүн ухаантан хэлжээ. Хүн болгоны амьдралын үүрдийн дагуул, насан туршийн өмөг түшиг бол найдвар юм. Оюун ухаанаараа бодож сэтгэж байгаа хүн бүрийн тархи толгойд найдварын мөнхийн гал дүрэлзэн асч байдаг. Бүх зүйл дууслаа гэж бодсон ч цаана нь найдвар үлдэж, тусламжийн өгөөмөр хишгээ чамд зориулахад хэзээд бэлэн хүлээж байна.