Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан”хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 9. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Ангилал: Үндэсний хөгжим
2015 оны нэгдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 27-32 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан, мөн төслийн байршил, дэд бүтцийн хувьд шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Том хөрөнгө оруулалт шаардаж, хүнд нөхцөлд хэрэгждэг учраас Мегатөслийг “Шил”-тэй зүйрлэх нь бий. Тийм ч учраас дэлхий дээр хэрэгжиж буй Мегатөслүүдийн 2/3 нь бүтэлгүйтдэг байна.
Өглөөний цайгаа тогтмол ууж байх нь хүүхдийн сурлагын амжилт, байх ёстой жиндээ хүрэх үүднээс чухал ач холбогдолтой. Сүүлийн үед хийсэн нэгэн судалгаагаар Кавказ гаралтай Испаничуудын 42 хувь нь, Африк гаралтай Америкчуудын 59 хувь нь огт өглөөний цай уудаггүй гэсэн дүн гарчээ. Хачирхалтай нэгэн үнэн энэ судалгаагаар нотлогджээ. Өглөөний цай уудаггүй хүүхдийн тархи, бие нь өдөржин үүний хор нөлөөг амсдаг байна. Өглөөний цай бэлтгэх нь ажил хэрэгч ээж таны хувьд хэцүү санагддаг ч зарим хялбархан хоол хүнсийг бэлтгэж өөрийн ажлыг хөнгөлөх боломжтой.
Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ 4-5-р сард Эверэстийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлтгэлдээ гараад байгаа билээ. Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казакстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байжээ.
Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Тэшиг суманд боллоо. Улсын аваргад зургаан байгууллагын спортын мастер ба түүнээс дээш цолтой 27 тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ууганбаатар түрүүлсэн бол “Төв цэнгэлдэх хүрээлэн” клубын нэг, хоёрдугаар багийн тамирчид болох спортын мастер Б.Батгэрэлт, Б.Тулга нар удаалсан байна.
25-хан насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан жүжигчин Ц.Төмөрбаатарыг уншигчид маань алдарт Цагааны Цэгмид агсаны том хүү гэдгийг сайн мэдэх биз ээ. Тэрээр хоёрдахь амьдралаа зохиосон, өөрөөсөө 14 насаар дүү залуу эхнэртэй юм. Тэрээр ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан асуултанд ингэж хариулсан байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 8. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр.
Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.