Гадаа өвлийн хүйтэн дачигнаж байхад гэртээ халуун ам бүлээрээ үхрийн амтлаг өтгөн шөлтэй тушенка хийж идэх сайхан биш гэж үү. Гэрийн нөхцөлд душонкыг хэрхэн амттай, сайхан хийх жорыг хүргэж байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөв. Энэ өдрийн барилдаан нэлээд онцлогтой байсан. Башёг тэргүүлэгчийн араас нэхэж буй 70 дахь аварга Харүмафүжи, озэки Кисэносато нар унаж, 69 дэх их аварга Хакүхо давсан тохиолдолд түрүү бөх тодрох байлаа. Ингээд башёгийн гол баатруудын нэг Харүмафүжи нутаг нэгт ёкозүна Какирюүд өвдөг шороодсон. Харин Кисэносато 69 дэх их аварга Хакүход унаснаар Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо.
NBA-ийн “Лос Анжелес Лэйкерс”-т хоёр улирал тоглож байсан С.Паркер Монголын “Үндэсний супер лиг”-ийн “Мэдимонс Шонхорууд”-ын бүрэлдэхүүнд ирлээ. Тэрээр 1981 оны зургаадугаар сарын 1-нд Нью Йорк мужийн Бруклин хотод төрсөн. 2002 оны драфтаар хөгжлийн лигээс NBA-д элссэн байна. Түүнээс хойш “Клевлэнд Кавалейрс”, “Детройт Пистонс”, “Финикс Санс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Майами Хит”, “Лос Анжелес Клипперс” зэрэг далайн чанадын мэргэжлийн лигээс гадна ОХУ, БНХАУ, Грек, Иран, Венесуэль, Доминикан, Хорватын сагсан бөмбөгийн лигт тоглож байв.
Америкийн гэр бүл судлаачид 40-өөс дээш жил хамтдаа байсан хосуудын болон хамтдаа ямар нэг асуудалгүй аз жаргалтай байгаа хосуудын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнд тэд аз жаргалтай хосуудын байнга хийдэг 7 зүйлийг тодруулсан байна. Хэрэвээ та үнэхээр өөрийн хайртыгаа ойлгож, түүнтэй улам дотносон яваандаа бүхий л амьдралаа хамт туулахыг хүсч байгаа бол доорхи зөвлөгөөг уншаад хэвшил болгохыг хичээгээрэй.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 4. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 7 улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон.
1. Эрчүүд татгалзсан хариу авах болов уу хэмээн айдаг
Ямар ч эр хүн таалагдсан бүсгүйгээсээ татгалзсан хариу авахаас хамгийн ихээр айдаг гэнэ. Тэр тусмаа гоо бүсгүйгээс ийм хариу авах магадлал эгэл даруу бүсгүйг бодвол өндөр гэж үздэг бололтой.
Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Сүүлийн үед түүнийг гадаадын загварын агентлагаас ажлын санал авсан талаарх мэдээлэл гарах болсон юм.
Арлын орны сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 12 дэх өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал озэки Котошогэкүг унагаж, унаагүй 12 даваатай боллоо. 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх сэкиваки Ичиножёү А.Ичинноровыг, 71 дэх аварга Какарюү М.Ананд озэки Гоэйдог тус тус давлаа.