Нэр дэвшигч уулзалтын эхэнд Төрийн тэргүүнээ сонгох сонгууль Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойтой давхцаж байгааг бэлгэшээж байна. Атар газар эзэмшихээс эхлээд аж үйлдвэрийн комбинат байгуулсан, соёл урлагаас сонгодог урлагт, сансарт хүртэл хүн нисгэсэн. Хүн амынхаа тоог зургаа дахин өсгөж, монгол хүний дундаж наслалтыг хоёр дахин нэмэгдүүлж, ард түмнээ бичиг үсэгт сургаж ЮНЕСКО-гоос шагнал хүртэж байсан түүх Монголын түүх. Ийм агуу түүхийн 100 жилийн ой юм. Тиймээс энэ танхимд хүрэлцэн ирсэн ахмад буурлууд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье хэмээн тодотгов.
Ангилал: Торгон зураг
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн монгол” уриатай сонгуулийн сурталчилгаа Хан-Уул дүүрэгт үргэлжилж, иргэд сонгогчидтой уулзлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ.
Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Өдгөөгөөс 100 жилийн тэртээ, Ази тивийн анхны улс төрийн хүчний нэг, Монгол Ардын Нам байгуулагдсан нь улс орноо сэргэн мандлын зам руу хөтөлсөн нэгэн зууны гайхамшигт түүхийн эхлэл болсон билээ.
Энэ онд улс төрийн ууган хүчин болох Монгол ардын намын 100 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намынхаа ойд зориулсан “ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас “Монгол ялна” уриатайгаар нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга оффшороос 17 тэрбум доллар оруулж ирэх амлалтаа сүр дуулиантайгаар зарлан АТОЗ-той гэрээ байгуулж, тухайн үедээ л олны анхаарлыг татсан.
Өчигдөр цахим орчинд “БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН”-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг шүүгч нарын лифтэн дэх бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг л зүйлийг ойлгуулж хэлмээр байна. Бид хоёр жилийн өмнөөс Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхолын хууль, Эрүүгийн байцаах хууль гээд маш олон хуулиудын өөрчлөлтийн саналыг тавьж байсан.
МАН, МАХН хоёр нэгдэх эсэх асуудал сүүлийн үед их яригдах болов. Нэгдэх нь гэсэн мэдээлэл ч хэвлэлүүдээр гарч буй. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах хариултыг өгчээ.
Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Өөр юу ч байх учиргүй хэмээн цэцийн гишүүд мэдэгддэг. Гэвч сүүлийн үед хөх тэнгэрийн нь оронд Х.Баттулга гарч иржээ. Түүнийг ҮХ-ийн дагуу дахин нэр дэвших эрхгүй гэсэн гомдол ҮХЦ дээр очсноос хойш Х.Баттулга хоёр ч удаа ҮХЦ дээр өөрийн биеэр очоод байна. Өнгөрсөн 4 жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ганц удаа ҮХЦ-ийн байраар шагайж үзээгүй Ерөнхийлөгч өөрийнх нь асуудлыг хэлэлцэх гэж байгааг сонсноос хойш нэг сарын дотор 2 ч удаа очиж уулзна гэдэг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж харахаас өөр арга алга.
УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Галиндэв Монголд үйл ажиллагаагаа нээгээд удаагүй ч “CU”-гийн эзэн үү гэх яриа соошл орчинд эрчимтэй цацагдаж байна.