Ангилал: Үндэсний хөгжим

Өчигдөр Монголын Сайтын холбоо, Amjilt.com сайтын хамт олон хамтран хэвлэлийн хурал зарлаж, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Аmjilt.com сайтыг хаасан үйлдлийг хууль бус гэж үзэн эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсанаа мэдэгдлээ.

Энэ сарын тэмцээнд 13-2 унаснаар Хакухо аварга 30 дахь удаагаа түрүүлж гарамгай барилдааны шагналыг Сэкиваки Гойдо, Дайчин барилдааны шагналыг Маэгашира Такаяасу тус тус хүртэж уран барилдааны шагнал авах бөх гараагүй юм. Ингээд Хакухогийн 30 дахь түрүүгээ авсан 15 барилдааны бүтэн бичлэгийг та бүхэндээ толилуулаж байна.

Японы мэргэжлийн сүмогийн 7-р сарын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд сэкиваки Гойдо озэки цолны болзол хангаж Египет бөх Оосүнариши хоёр ёкозүнаг дараалан хаяж Японы шинэ найдвар Эндо 50%-аа арайхийн хийж Кадобон буюу озэки цолоо хамгаалж барилдсан Котошигекү маш сайн барилдаж түрүүлэх бөхийн өрсөлдөөнд орж ирсэн боловч Япон бөх бас л түрүүлж чадсангүй. Тэд 2006 оны 1-р сарын тэмцээнээс хойш түрүүлж чадаагүй байгаа билээ.

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

“Баасан гаригийн зочин”-оор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Ванчаарайг урилаа. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

-Уран бүтээлийн олз омог арвин уу. Энэ зун та шинэ бүтээл туурвисан уу?
-Танай сониноор дамжуулаад нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил хур бороо тэгширсэн сайхан зун болж байна. Миний “Хүний мөс” зохиолоор уран бүтээлч залуус нийлээд уран сайхны кино хийх гэж байна. Өвгөн зохиолч би үүнд их баярлаж сууна. Би залууст итгэдэг юм. Тэднээс хүсэл мөрөөдөл, уран бүтээл хийх чин сэтгэл үнэртдэг байхгүй юу.

Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа. Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг 5 сарын 21-ээс хэрэгжүүлсэн юм.