Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улаанбаатарт унадаг дугуйн зогсоол дахин нэгээр нэмэгдлээ
Нийгэм

Улаанбаатарт унадаг дугуйн зогсоол дахин нэгээр нэмэгдлээ

Урлаг Урлаг26/07/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10543150_732510130124332_296259580_n3217929712014-07-26-11-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа.  Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг 5 сарын 21-ээс хэрэгжүүлсэн юм.

Санаачлагын хүрээнд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гарч, энэхүү саналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн юм. Уг санаачилгад олон байгууллага нэгдсэн бөгөөд үүний нэг Хан-Уул дүүрэг 15-р хороонд байрлах олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий  “Интермед” төв эмнэлэг юм.  Дугуйн зогсоолыг байгууллагынхаа гадна байгуулах санал санаачлагыг “Интермед” ажилтнууд гаргасны дагуу эмнэлгийн захиргаа, удирдлага нааштайгаар хүлээн авч 100 хувь хөрөнгийг нь гарган уг зогсоолыг хийлгэжээ. Ийнхүү Улаанбаатар хотын барилга байгууламж, албан байгууллагуудын гаднах талбайд дугуйн түр зогсоолыг байгуулах нь дугуйн хулгайн гэмт хэргээс сэргийлэх, хотын өнгө үзэмж болон иргэн, албан хаагч дугуйтай зорчих боломжийг бүрдүүлж өгч байгаа томоохон ач холбогдолтой юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.