Ангилал: Үндэсний хөгжим

Агаарын бохирдлоос шалтгаалсан уушиг, амьсгалын замын олон төрлийн өвчин, хавдар, биед өөх хуримтлагдах /таргалах/, чихрийн шижин, зүрхний шигдээс, эр бэлийн эсийн мутаци, ургийн гаж хөгжил, аутизм гэх мэт олон төрлийн өвчин эмгэг үүсдэг гэдэг нь нэгэнт нотлогдсоор байна.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 15. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн жавартай байна.

2017 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын зарим газраар явган шуурга шуурна. Дархадын хотгороор 24-29 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Хангайн уулархаг нутаг, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.10/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Цаас 100 хувь хэрэгцээнээс гарахгүй нь 100 хувь үнэн. Гэхдээ л цаасан мөнгө, цаасан ном хоёул хэрэглээнээс шахагдаж байна. Шуудангийн марк үндсэн зориулалт нь өөрчлөгдөж бэлэг дурсгал, цуглуулгын эд болсон. Үүнтэй адилаар цаасан ном нь “ном” гэхээсээ бараг тавилга маягаар хэрэглэгдэх цаг ирж магад. Британика толь гэхэд л үнэтэй, чамин хавтастай нь жирийнээс хавьгүй олон зарагддаг гэх. Харин цаасан мөнгө голчлон хууль бус, далд эдийн засгийг эзлэх хандлагатай /500 –тын еврогийн дэвсгэртийн 98 хувь нь хууль бус арилжаанд хэрэглэгддэг/ учир дахиж хэвлэхгүй гэж европын холбоо шийджээ.

2016 оны УИХ-ын сонгууль өмнөх жилүүдийг бодвол шинэ залуу үеийн төлөөлөлүүд илүү идэвхитэй оролцож ууган улстөрчдийг хол хаяж гарч ирсэн нь илүү сонин содон байсан билээ. Тэр дундаа энэ удаагийн сонгуульд хамгийн залуу улстөрч МАН-ын намаас тодорсон 29 настай Д.Гантулга байсан юм.

2017 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2017 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг доорхийн дагуу бүртгэж байна.