Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 14. Буд гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй, шар нохой өдөр.
Ангилал: Үндэсний хөгжим
2017 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Монгол Улсын визгүй зорчдог орнууд
Орхон аймгийн Ялгуусан хутагтын хийдийн хамба, тамгатай ширээт лам, ялгуусан хутагт Олон улсын холбооны цол хvртсэн Загдын Гончигжав нь Тvвд, Энэтхэгт суралцаж, тамгатай ширээт лам цолыг авсан, сvнс мэнгэний судлалаар мэргэшсэн хvн юм.
Ү.Ядамсүрэн. Монгол үндэсний болон реалист уран зургийн алдартай зураач. Социалист реалист зургийн их мастер. Социалист бүтээн байгуулалт түүний давуу талыг магтан дуулагч зураач уран бүтээлчдийн төлөөлөгч. Ү.Ядамсүрэн зургийнхаа нарийвчлал бүрийг тод гаргаж маш нарийн реалист хэв маягийг ашиглан зурдаг байсан. Тэрээр монгол зургийн хэв маягийг орчин цагийн реалист өнгө төрхтэй болгон өөрчлөхөд үнэтэй нэмрээ оруулсан алдартай зураач байсан юм. Ү.Ядамсүрэнгийн зурсан “Өвгөн хуурч” болон олон алдартай хөрөг зургууд Монголын Үндэсний Галлерейд хадгалагдаж байна.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн дунд болдог “Үндэсний супер лиг” үргэлжилж байна. 2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж байгаагаас шөвгийн наймд өрсөлдөх багууд энэ долоо хоногт тодорлоо.
2017 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 13. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
Миний үр хүүхэд, хань ижил, хамсаатан бүхэн минь миний бусармаг үйлдлээс болж үйлээ эдэлж, муугаа үзнэ шүү гэдгийг санах хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ, энэнд итгэж гэмээнэ улс төрч, дарга цэрэг, албан тушаалтнуудын үйлдэл нь үнэнд ойртож, хуульд нийцсэн, энэрэнгүй, шудрага байх болно. Үйлийн үрд итгэх, өнөөдөр юу тарина, маргааш түүнийгээ хураадаг, хүн үйлээ эдэлдэг гэдэг хууль зөвхөн эрх мэдэлтнүүд ч биш эгэл хүмүүст хамаатай болоод хүмүүс үүнд итгээд ирэх юм бол нийгэм ч өөрөө зөөлөн болж, зүрх сэтгэлтэй болж эхлэх юм.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.