Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хайрын тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий сонирхолтой баримтууд
Дуу хөгжим

Хайрын тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий сонирхолтой баримтууд

Урлаг Урлаг23/08/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Send_Your_Love_52388745442013-08-23-16-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайрын тухай хийсэн цөөнгүй судалгаа, шинжлэх ухааны үндэслэл бүхий баримтуудаас та бүхэндээ сонирхуулж байна.Хайр гэдэг үг нь Санскрит хэлний “lubhyati” гэсэн үгнээс гаралтай ба энэ нь хүсэл тачаал гэсэн утгатай юм.

 photo Send_Your_Love_5_zpsfb12754a.jpg
Хэн нэгэнд дурлах нь бие болоод сэтгэл санааг тайвшруулж, биеийн эд эсийг төлжүүлдэг бөгөөд энэ нь дурласан нэгний мэдрэлийн систем болон ой санамжийг сэргээдэг байна.
 photo Send_Your_Love_1_zps195633d9.jpg
    Эртний Грек болон Кельтчүүд “алим”-ыг хайрын бэлгэдэл гэж итгэдэг байсан ба “алим” жимсийг модноос түүснээс хойш багагүй хугацаанд шинэхэн хэвээрээ хадгалагддаг тул хайрын сэтгэл ч үүнтэй ижил үргэлжид шинэхэн, халуухан байгаасай гэж үздэг байжээ. Харин Япон, Хятад ба Хойд Америкт агч модны навчийг хайрын бэлгэдэл гэж үздэг ба эдгээр нутгаар нутаглаж байсан эртний оршин суугчид тайван, тав тухтай нойрсоход агч модны навчийг орноосоо зүүдэг байсан ажээ.
 photo open_your_heart_to_love_15_zps4a8fbf08.jpg
    Үүнээс гадна зүрх хэлбэртэй бүхэн хүн төрөлхтний хайрын чин сэтгэлийг илэрхийлдэг гэж итгэдэг бөгөөд зүрхний хэлбэрийг тайлбарласан цөөнгүй судалгаа байх аж. Үүний нэг бол зүрх нь тагтааны далавчийг илэрхийлдэг гэсэн томъёолол ба эртний Израйльд тагтааг “Хайрын бурхан Афродита”-д үйлчилдэг байсан гэсэн утгаар нь үндэстэн дахинаараа тахин шүтдэг байсан юм байна.
 photo Send_Your_Love_2_zps9bb414ad.jpg
    Хайрын тухай дэлхийн хамгийн эртний дуу хөгжим нь одоогоос 4000 гаруй жилийн тэртээ бичигдсэн гэж үздэг ба эртний Тигр ба Евфрат мөрний хөндийд бичигджээ.
    Харин хайрын тухай хамгийн романтик дуугаар “Unchained Melody” дууг нэрлэдэг бөгөөд дэлхийн 100 гаруй хэл дээр орчуулагдан 500 гаруй хувилбараар дуулагдсан энэхүү гайхалтай дууг “Ghost” (1990) киноны саундтрек гэдгээр нь илүүтэй мэдэх билээ.
 photo open_your_heart_to_love_14_zps57fb48e8.jpg
    Хуримын бөгжийг зүүн гарын ядам хуруунд зүүх болсон заншил нь эртний Грекийн уламжлал ёсоор энэ хуруунд “vena amoris” буюу зүрхтэй холбогддог “хайрын судас” үргэлжилдэг гэнэ. Ийнхүү дэлхийн анхны хуримын бэлзэгийг эртний Египетэд солилцож байжээ.
    Харин орчин цагт мода болон дэлгэрсэн “алмааз” эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж зүүлгэх уламжлал нь Австрийн цэргийн жанжин Максимлянаас (1459 – 1519) гаралтай бөгөөд он цагийн хувьд XV зуунд хамаарах аж. Тэрээр сүйт бүсгүй Мэридээ алмааз эрдэнийн сүйн бөгжийг анх бэлэглэж байжээ.
 photo open_your_heart_to_love_8_zpsaa15452c.jpg
    Математикийн теоромд үндэслэн гаргасан судалгаагаар та бид урт хугацааны харилцаа тогтоохоосоо өмнө наанадаж 12 хүнтэй болзож үзэх хэрэгтэй ба ингэснээр өөрт тохирох жинхэнэ зохицлоо олоход тустай гэнэ.

    Эрчүүд гурван удаагийн болзоогоороо л тухайн бүсгүйд дурлаж байгаа эсэхээ мэддэг бол бүсгүйчүүд харин 14 хүртэлх удаа болзож байж тухай эрд сэтгэлтэй болж байгаа эсэхээ мэдэрдэг гэнэ.
 photo Send_Your_Love_3_zpsc1936ba0.jpg
    Зохиолч Хэлен Фишерийн “Anatomy of Love: A Natural History of Mating, Marriage, and Why We Stray” номд бичсэнээр зарим хүмүүс өдөр бүр дурлаж байхад зарим нь хэнд ч дурлаж чадахгүй “Hypopituitarism” гэх эмгэгээр шаналж байдаг гэнэ. Энэ нь хайрыг мэдэрч чадахгүй насыг барах ховор эмгэг ажээ.

    Хүний хүүхэн хараа нь чин сэтгэлээсээ дурлаж хайрласан хэн нэгнийг харахад тэлж томордог боловч үүний эсрэгээр хамгийн их үзэн яддаг нэгнийгээ харахад ч гэсэн ингэдэг байна.
 photo Send_Your_Love__zps93c3e66b.jpg
    Судалгаагаар ихэнхи хүмүүс гэр бүл болохоосоо өмнө 7 удаа хүнд дурласан байдаг гэлцдэг бөгөөд эрчүүд амьдралынхаа 1 жилтэй тэнцэх хугацааг бүсгүйчүүд рүү ширтэж өнгөрүүлдэг гэнэ.

    “Why We Love: The Nature and Chemistry of Romantic Love” номд өгүүлснээр эрчүүд гэнэтийн басхүү аюултай тохиолдлоор учирсан бүсгүйдээ жинхэнэ хайраа өгөх нь түгээмэл байдаг ажээ.
 photo open_your_heart_to_love_5_zpsd5e22c1c.jpg

    Хайрын тухай “романтик” роман унших дуртай бүсгүйчүүд бусад бүсгүйчүүдээс илүү романтик бас 2 дахин илүү “секс” хийдэг амьдралын идэвхи сайтай хүмүүс байдаг ажээ.
    Дэлхий дээр 5 хүн тутмын 2 нь анх дурласан нэгэнтэйгээ буюу анхны хайрттайгаа гэр бүл болдог ба эдгээр гэрлэлтийн 60% нь бүтэмжтэй байдаг гэнэ.
    Эхнэр эсвэл найз бүсгүйгээ өглөө бүр үнсдэг эрчүүд бусад эрчүүдээс даруй 5 дахин урт насалдагийг Германы судлаачид тогтоожээ.         

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.