Ангилал: Үндэсний хөгжим

Амай нэрээр алдаршсан Ж.Золбаяр бол Монголын анхны ди жэй нарын нэг бөгөөд дэлхийг тойрон аялагч цөөн хүний нэг. Тэрбээр 2005 оны дөрөвдүгээр сард Монголоос гарч, дэлхийн 70 гаруй орноор аялаад 2010 оны тавдугаар сарын 08-нд эх орондоо буцаж ирсэн билээ.

“Норовын намтар” зохиолыг уншиж өсөөгүй хүүхэд гэж үгүй. Драмын театрын уран бүтээлчид энэхүү зохиолыг тайзны бүтээл болгожээ. Сахилгагүй Норовын дүрд тоглож байгаа залуу жүжигчин А.Чингүүнтэй уулзлаа.

Шведийн “Kollektivet Livet” сурталчилгааны агентлагаас нэгэн сонирхолтой бүтээлийг гаргасан тухай “жигтэй” нэгэн мэдээллийг дуулгая. Энэхүү богино хэмжээний видео рекламыг Шведийн сексийн боловсрол олгох “RFSU” компаний захиалгаар хийсэн бөгөөд хэзээд содон, шинэлэг санаануудыг бүтээлдээ тусгадаг тэд бэлгэвчнээс гарах “жинхэнэ“ аялгуугаар энэхүү бичлэгээ хийсэн байна.

Залуусын дунд “Хэлж чадсангүй”, “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” зэрэг дуугаараа танил болсон Поп дуучин Боботой сүүлийн үед хийж байгаа шинэ уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар хэсэгхэн хөөрөлдлөө.

“Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч Б.Дулмаа саяхан Хятад улсын Наннинь хотод болсон тэмцээнд Азийн топ моделиор шалгарч олон улсын тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаад байгаа билээ.

Хүн төрөлхтний сексийн чиг хандлагын бүрэлдэхүүн хэсгийг төлөөлж XIX зуунаас нийтэд дэлгэрсэн ойлголт болох ижил болон эсрэг хүйсийн аль алинтай нь дотно харилцааг үүсгэх “Бисексуал” нь хүний нийгэм – сэтгэлзүйн ээдрээтэй олон судлагдахууны нэг юм.