Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ж.Алтанцэцэг: Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх л аз жаргал
Дуу хөгжим

Ж.Алтанцэцэг: Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх л аз жаргал

Урлаг Урлаг30/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jijig_altaa7434712972013-07-30-15-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлагт 20-иод жил зүтгэж байгаа жижигхэн биедээ ахадсан гэмээр чадалтай хоолойтой МУГЖ Ж.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Гавьяатаар сонин сайхан юу байна?   
-Эгч нь эх орноо тойрон аялан тоглолт хийх хүсэлтэй байна. Мөн багаасаа кинонд тоглохыг мөрөөддөг байсан. Энэхүү хүсэл маань биелж байгаа. Уг киногоороо дуучин хүний амьдралыг харуулах болохоор ойр санагдсан.
-Та нэлээн хожуу гавьяат авсан шүү?
-Гавьяат аваад их урам орсон. Энэхүү хүндтэй шагнал авсан юм чинь улам ихийг хийж бүтээх ёстой. Манай хүн “Хань минь чи одоо гавьяат болсон юм чинь гавьяаныхаа амралтанд гар даа” гэж намайгаа цаашлуулж билээ.
-Аз жаргал гэж юу вэ?Та аз жаргалтай хүн мөн үү?
-Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг л аз жаргал гэнэ гэж боддог.Би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Юу хүссэн л хийнэ. Салхинд гарах, хөгжим сонсох,  ном, сонин унших гээд л. Мөн Налайхад ээжийндээ очих дуртай.
-Таныг англи хэлээр маш сайн ярьдаг гэж дуулсан
-Тэр ёстой худлаа мэдээлэл. Манай хүү харин англиар надаас илүү ярина.
-Манай сайтын уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Нар, хур тэгширсэн зуны сайхан өдрүүдийг аз жаргалтай өнгөрүүлээрэй. Та бүхэндээ шинэ уран бүтээлүүдээр үргэлж бэлэг барих болно гэж хэлье дээ.

Б.Сайнаа

Эх сурвалж: shuud.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

21/09/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026
Дуу хөгжим Урлаг

The Weeknd зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ

19/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн төрсөн өдөр

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.