Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой. Ийм болохоор эртнээс нааш өвөг дээдэс минь амьдын диваажинд аж төрье гэвэл сайн хань ижил сонго гэсэн нь хоосон үг, эсвэл хоосон цэцэрхэл огтоос биш билээ. Харин та хэр сайн хань вэ? энэ асуултыг эрчүүд та бүхэн маань өөртөө нэг удаа ч болов тавьж үзээрэй.
Ангилал: Үндэсний хөгжим
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 2016 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
“ТV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг эхнэрийнхээ дурсгалд зориулан “Нарны билэг” санг үүсгэн байгуулжээ. Тэрбээр сангийн эхний ажил болгож өнөөдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн харъяа дунд сургуулийн сурагчдад гарын бэлэг гардууллаа. Тус сургууль нь 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй бөгөөд гурван бүлгийн 140 гаруй хүүхэд суралцдаг юм байна. Тэрбээр энэхүү буяны ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Зүүд түүний учир шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй өдийг хүрснээс энэ тал дээр хийсвэр өнцгүүд илүүтэй
Ихэр ах дүүс турк хэл сурахаар шийджээ. Ингэхдээ тэдний хийсэн хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам нь шинэ үг цээжлэх ёстой гэсэн тогтсон хандлагаас өөрсдийгөө чөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл тэд гадаад хэл сурахыг зайлшгүй шаардлагатай учраас хүчээр сурах үүрэг хариуцлага гэх үзлээс өөрсдийгөө эхлээд бүрэн чөлөөлжээ. Ингээд гадаад хэл сурах чадвараараа дэлхийд алдаршсан ах дүүсээс сурсан туршлагаасаа хуваалцъя.
Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон.
Өнгөрөгч зун хүүхдүүдтэйгээ “Аварга-тосон” нууранд хэд хоног амарлаа. Зууртаа Хэнтий аймгийн хоёр сумаар орлоо. Өдөртөө нууранд умбаж биеэ шарчихаад орой нь майхнаа хээр барин амарч байлаа. Хэрлэн голын хөвөө, хадан цохион уулын бэл, малчны хот, сумын төвийн ойролцоо бууж суун малчин айлуудаар орж, мах шөлөө залгуулж байлаа.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Тэр дундаа Монгол орны хойд бүсэд илүүтэй хүйтрэх шинж ажиглагджээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн мэдээллийг Улсын онцгой комиссоос өгөв. Зарим суманд мал бэлчээрлэх, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болжээ.
Монголд Бельги улсын Антверпин хотын алмазны биржид 20 гаруй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн алмазан чулууны шинжээч ноён Даниел Грузов The Diamond House дэлгүүрийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрээр энэхүү бизнесийг Монголд эрхлээд дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлжээ.