Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Үзэсгэлэнт Галь Гадот өнөөдөр 40 нас хүрч байна
Гэрэл зураг

Үзэсгэлэнт Галь Гадот өнөөдөр 40 нас хүрч байна

Урлаг Урлаг01/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Израилын жүжигчин Галь Гадот өнөөдөр 40 нас хүрлээ. Продюсер, фотомодель, НҮБ-ын Сайн санааны элч төлөөлөгч гээд нэмээд байвал түүний цол гуншин барагдахгүй. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, гайхамшигт эмэгтэйн тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

Галь Израилын Петах-Тиква хотод төрсөн. Аав нь инженер, ээж нь багш хүн байлаа. Тэдний гэр бүл, хамаатан садныхныг бүгдийг нь фашистууд Освенцим хорих лагерьт хорьсон байна. Тэндээс өвөө Абрахам Вайс ганцаараа амьд үлдсэнээр удам нь тасраагүй юм.

Ахлах ангид байхдаа “Burger King”-д цагаар ажилладаг байжээ. Мөн хүүхэд харж, бүжиглэж мөнгө олдог байсан байна.

2004 онд 18 настай Галь Гадот Израилын Гоо бүсгүйгээр шалгарсан. Ингээд “Дэлхийн мисс” уралдаанд орсон ч албаар ялагдсан гэдэг. Галь нүүрээ будалгүй тайзан дээр гарч, санаатайгаар англиар муу ярьж байжээ.

Израилд бүх нийтээр алба хаах хуультай. Ингээд мисс Галь Гадот 20 настайдаа цэрэгт явсан, хоёр жил алба хаасан. Армид тэрбээр биеийн тамир, спортын дасгалжуулагчийн албанд томилогдсон байна.  Цэрэг хувцастай түүний зураг сэтгүүлд гарснаар маш олон агентлагийн анхаарлыг татжээ. Мөн дайнтай киноны санал их ирсэн гэнэ.

Олон улсын харилцаа, хүний эрхээр сургууль төгссөн. Өмгөөлөгч, хуульч болохыг мөрөөддөг байсан.

“Wonder Woman” болохын тулд тэр туранхай, жижиг хөхтэй гэх зэрэг маш их шүүмжлэлийг даван гарах хэрэгтэй болсон. Галь “Үнэнийг хэлэхэд яг бодитоор хийх юм бол амазонкууд ганцхан хөхтэй байсан шүү” гэж хэлж байв. Тэр өдөр бүр дасгал хийж, булчингийн масс нэмсэн. Зөвхөн ногоо, уургаар хооллосон төдийгүй дорнын тулааны урлагаар хичээллэсэн байна.

Тэрбээр нийгмийн идэвхтэн. Мэдээж янз бүрийн асуудалд Израилаа дэмждэг нь палестинчуудад таалагддаггүй. Гэхдээ НҮБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах элчний ажилтай.

Түүний нэрийг Давлагаа, овгийг нь Голын эрэг гэж орчуулж болно.

Жин тоник коктейльд ухаангүй дуртай.

Мотоцикл унах дуртай. 2006 оны хар Ducati Monster-S2R мотоциклтой.

2008 онд Израилын бизнес эрхлэгч Ярон Версанотой гэрлэсэн. Элсэн цөлд болсон йогийн хичээл дээр танилцжээ. Тэд дөрвөн охинтой.
Хаданд авиралтын спортоор хичээллэдэг.
Дуучин Жорж Майклыг шүтэн биширдэг. Дуулах дуртай.
Түүний инстаграм хуудас нь 180 сая дагагчтай.

Нохойнд хайртай.

2025 оны гуравдугаар сард Холливудын Алдрын гудамжинд одтой болсон.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 79 нас хүрч байна

20/05/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.