Ордуудын тавдугаар сарын зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ сарын эхээр ажил хэрэгт чухал өөрчлөлтүүд бий болно. Шинэ өөрчлөлт нь тогтсон хэв маягийг солих зорилгыг тодорхойлох болно. Аливаа асуудал зөрчлийг хэтрүүлэн дэвэргэх хандлагатай байна. Шинэ түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй ч найз нөхөд төрөл садан таны ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм. Дархлаа буурч, хууч өвчин хөдөлж магадгүй. Хайр дурлалын харилцаанд азтай байна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Сарын дунд үед санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж цэгцэл. Ажлын байраа эмх цэгцтэй болгосноор хүссэн ажлаа хийж чадах урьдчилсан нөхцөлийг бий болгож чадна. Санамсаргүй алдаа санхүүгийн байдлаа сэргээхэд хүнд болгож магадгүй. Од эрхсийн нөлөөг ашиглан тэнцвэргүй нөхцөл байдлыг та засаж чадна. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Од эрхсийн зүгээс таны байр суурь бат бөх эсэхийг шалгана. Албан ажлын шаардлагаар гэр ахуйн элдэв асуудлуудаас холхон байх хэрэгцээ гарвал энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ сайн ойлголцохыг од эрхэс зөвлөж байна. Сарын сүүл рүү орлого нэмэгдэх боловч тэр хэмжээгээр гэнэтийн зарлага ихэснэ. Гэхдээ орлогоо улам сайжруулах гэж санхүүгийн эрсдэлтэй алхмууд хийх нь маш осолтой. Сонирхолтой хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг нээн олох зэрэг үйл явдлууд таныг хүлээж байна. Гадаад орчны нөлөөллөөс болж бие тавгүйтэж магадгүй. Дархлаа муудаж, өвчин тусах магадлалтай. Архи, спиртийн төрлийн ундаануудыг бага хэрэглэ. Таны төрөлхийн зөн тод байна. Тиймээс өөрийн зөн совиндоо анхаарлаа хандуулж үйл хөдлөлөө хий.
ҮХЭР
Энэ сарын эхээр хэрвээ хийж буй зүйлийнхээ зөв эсэхэд эргэлзэж байвал яаруу алхам бүү хий. Ашиг сонирхол өөр байсан ч бусадтай хэл амаа ололцож чадна. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Хайртай хүндээ итгэх итгэл эргэн ирнэ. Ажлын ачааллыг тохируулахдаа өөрийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Хэрүүл маргаан болох шалтгаан байгаа бол найз нөхөд, эртний танилуудтайгаа уулзахаас аль болох зайлсхий. Зугаа цэнгэлд оролцоход таатай бус үе. Өөртөө цаг зав гаргахын тулд зарим үед үгүй гэж хэлж чаддаг бай. Гадна өнгө үзэмжид хууртах хэрэггүй. Хэт тансаг байдалд дурлавал байгаа бүхнээ алдана. Таны алсын хараа холч бодлыг од эрхэс ивээж байна. Сарын дунд үед элдэв хортой хов эргэн тойрон байх магадлал их байна. Эрүүл мэнддээ анхаарч ажлын хэт ачаалал болон архи дарснаас хол байхыг од эрхэс сануулж байна. Хэрвээ хэн нэгний өмнө буруугаа хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж уучлал гуйхыг зөвлөж байна. Хайртай хүнтэйгээ хэл амаа ололцох боломж байна. Мөнгө санхүүгийн нөхцөл сайжирсан ч арвич хямгач бай. Ганц бие хүмүүс өнгөрсөн амьдралын алдаагаа засаж, хайр дурлалтай нүүр тулахаар шийдэх бололтой. Болзоонд анхны сэтгэгдэл чухал учир чадлаараа хичээ. Сарын сүүл рүү асуудал дагуулсан ажлаа дуусгахад таны эрч хүч эерэг энерги онцгой их хэрэг болно. Санхүүгийн хүндрэл үүсэж болзошгүй тул шаардлагагүй зардал бүү гарга. Байр суурь, нэр хүндээ зөв ашиглах үе. Нэр нөлөөтэй түншүүдийн харилцаа холбоонд түшиглэн үйл ажиллагаа явуул. Гаднын таагүй нөлөөнөөс хамгаалахад сайн хамт олны бүрдэл чухал нөлөө үзүүлнэ. Эрүүл мэнд асуудалд орж магадгүй байна. Буруу амьдралын хэв маяг баримтлах хандлагатай байгаа тул өөрчлөлт хий. Бүтээлч ажиллагаа идэвхтэй амралттай хосолбол хүнд өдрүүдийн алжаалыг тайлагдана. Амьдралаас юу өгч авахаа сайтар тунгаа. Гэнэт өвдөж магадгүй. Спортоор хичээллэ. Агаарт гарч, сайн унтаж амар.
ИХЭР
Энэ сарын эхээр уран бүтээлч хүмүүст эрх чөлөө ба өөрийгөө илэрхийлэх нь чухал байна. Бүтээлч сэтгэлгээ, хийсвэр хандлага давамгайлж болох ч таны уран сэтгэмж хэтрэх магадлалтай. Санаа нийлдэг хүмүүсийн дунд байвал цагийг таатай өнгөрүүлнэ. Засаг захиргааны байгууллага, шүүхэд хандвал сайн. Од эрхэс хурц ухаан, урлан бүтээх чадварыг дэмжинэ. Ажлын салбартаа амжилт олно. Үнэнч хайрын холбоонд тааламжтай цаг үе. Таны гэр бүлд сайхан уур амьсгал бүрдэнэ. Эрүүл мэнддээ анхаар. Ямар нэг туршилт сорилт бүү хий. Сарын дунд үед ажил хэргийн үйл ажиллагаанд бичиг баримтын бүрдлийг сайн анхаарах хэрэгтэй болно. Зугаа цэнгээн адал явдалд ихээхэн мөнгө үрэхээс сэргийл. Хэт их зарлага гаргахаас зайлсхий. Дэмий хоосон яриа, улиг болсон зүйлсээс хол бай. Шийдвэрлэгдээгүй, ужиг болсон асуудлуудаа барьж авахад сайн. Ихэнх хүмүүс боловсролдоо багагүй мөнгө зарцуулна. Гэхдээ дан ганц мөнгө энэ асуудлаа шийдэхэд тус болж чадахгүй. Хамгийн гол нь таны хичээл зүтгэл байна. Эрүүл мэнд тогтвортой байна. Сэтгэл санаа, эрч хүчээ сайн дэмжвэл гадаад үзэмж сайхан болно. Сарын сүүл рүү хялбар аргаар мөнгө олох гэж бүү оролд. Ямар ч тохиолдолд хөнгөмсөг амьдарч болохгүй. Гүйлгээ ухаантай, хөдөлмөрч шургуу байх хэрэгтэй. Тууштай байвал амжилт тантай хамт байх болно. Ажил амьдралаа өөрчлөх шинэ шалтгаан гаргахыг үгүйсгэхгүй. Шинэлэг санаа олж, шийдвэрээ гарга. Дарга удирдлагатай харьцах үед хэт бие тоох эсвэл худал долигоносон байдал гаргаж болохгүй. Гэр бүлд зөрчил үүсэж болзошгүй тул дотнын хүндээ сэтгэлийн бэлэг өг. Хайр энхрийллээр гачигдаж байгаа бол зөрчил гомдлоор дүүрэн байхыг үгүйсгэхгүй. Боломжоо бусдад булаалгахаас хамгаалах шаардлага үүснэ. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч багийн ажилд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдлаас шууд хамаарна. Идэвхтэй амьдарч, хуримтлуулсан туршлагаа бусдад хуваалцах нь эргээд сайхан боломжийг танд олгоно.
МЭЛХИЙ
Энэ сарын эхээр амрах зав өгөхгүй ажил хэрэг овоорно. Хариуцлагатай албанд ажилладаг бол олон ажлыг шийдэх хэрэг гарна. Таны тухайн нөхцөл байдлыг ойлгож хүлээж авах чадвар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад тусална. Зарим хүмүүс энэ үед хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Харин мөнгөнд үрэлгэн байдлаа зогсоох гэж оролдохгүй бол асуудалд орж мэднэ. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол болгоомж илүүдэхгүй. Хэрвээ гаднын дайралтад өртвөл цагийг нь олж хариуг нь зөв барь. Холбоо харилцаагаа өргөжүүлэхэд анхаар. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүддээ анхаарч, хамтдаа ямар нэг зүйл хийхийг хичээх хэрэгтэй. Сарын дунд үед өөртөө итгэлгүй байдал гаргах нь бизнес болон бусад ажил хэрэгт хохирол учруулна. Тогтворгүй нөхцөл байдал тулгарч болзошгүй. Удирдах ур чадвар өндөр байлаа ч бусдын ая эвийг нь олоход ихээхэн хүчээ гаргах хэрэгтэй байх. Өөрийн үйл хэргийг бусдаас хэт хараат болгох аюул бодитоор нүүрлэж байна. Түншүүддээ хэт найдаад хэрэггүй. Байгуулсан гэрээ хэлцлээ бүү зөрч. Буулт хийх чадваргүй байвал ирээдүйн ашигтай ажлаа алдана. Эрүүл мэндээ анхаарч, элдэв харшлаас болгоомжил. Мөн хоол боловсруулах систем сулрах магадлалтай. Гэр бүл, ойр дотно хүмүүсийн сэтгэлийг гонсойлгох гэнэтийн үйлдэл гарахаас урьдчилан сэргийл. Сарын сүүл рүү өөрөө бие даан олон асуудлыг шийдэх боломжтой. Бусдаас хараат бусаар бие даан шийдэх хэрэгтэй. Ажил хэрэг эсвэл хувийн асуудалдаа хэчнээн завгүй байсан ч цаг гарган шийдэл хай. Ажлаа солих гэж байгаа бол ээлтэй байх магадлалтай. Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргахад анхаар. Удирдан зохион байгуулах чадвар болон дайчин зан чанараараа олон зүйлийг сайн тал руу нь өөрчлөх чадвартай байна. Улс орны хэмжээний эдийн засгийн хямрал, ээдрээтэй нөхцөл байдлаас болж санхүүгийн асуудалд орж магадгүй. Хууль зөрчсөн асуудалд орооцолдохоос зайлсхий. Таны сэтгэл санааны бат бөх байдлыг шалгах үйл явдал тохиолдоно. Хувийн амьдралдаа эрсдэл гаргахаас зайлсхий.
АРСЛАН
Сарын эхээр сайн мэргэжилтнээс зөвлөгөө авч орчин үеийн шинэлэг арга барилыг хэрэглэвэл ажил хэргийн алдааг цаг тухайд нь илрүүлж арилгах боломжтой болно. Од эрхсийн эрхшээлээр чухал шийдвэр гаргах шаардлага байсан ч түр азнасан нь дээр. Хайртай хосын харилцаанд сорилт тулгарна. Ухаантай байвал алдаагаа засах боломж гарч ирнэ.Түр зуурын уналт байх л зүйл. Их амжилтад хүрэхийн өмнө уналт ирнэ гэсэн зарчмыг ойлго. Алдартай хүмүүсийг ч таагүй зүйлс, саад бэрхшээлүүд хүрээлж байдаг гэдгийг сана. Өвөрмөц сонирхолтой хэн нэгэн хүнтэй уулзаж, танилцах магадлалтай. Эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна. Гоо зүйн таашаал авч, сэтгэл сэргэн амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Сарын дундуур олон нийттэй харьцах бүхий л ажилд амжилттай байна. Бизнес эрхлэгч нар хамаг анхаарлаа хөрөнгө оруулалтын асуудлуудад хандуулах хэрэгтэй. Амжилтад хэт шунаснаар дотнын хүмүүсээ золиослохоос болгоомжил. Албан томилолтоор явах, гэрээ хэлцэл байгуулах зэрэг олон ажлын санал таныг хүлээж байгаа бололтой. Хайр дурлалын тулгамдсан асуудлыг шийдэх сайн нөлөө од эрхсийн ивээлд байна. Мөн од эрхэс таны авьяас чадвараа гаргах үйлийг дэмжих болно. Уран бүтээлч хүмүүс амжилт гаргаж хийсэн бүтээл нь урт настай байх болно. Харилцан ойлголцол үүсгэхийн тулд бага зэрэг хүлээцтэй байхад буруудахгүй үе. Харин сарын сүүлээр уран бүтээлч хүмүүст дотоод мэдрэмжээ гаргахад од эрхэс сайнаар нөлөөлнө. Амьдралд хүлээцтэй, итгэлтэй хандаж сурвал цаг хугацааны урсгал амар тайван болно. Ашиг хонжооноос өөр зүйл боддоггүй хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Санааг зовоож байгаа зүйлээ өөрийнхөө итгэдэг хүндээ уудлан ярь. Асуудал тийм ч ээдрээтэй биш бол бусадтай хуваалцсанаар бараг хагас нь шийдэгдсэн юм шиг санагдаж болох юм. Дотнын хүмүүсийнхээ тав тухтай байдалд анхаар. Аль болох эерэг дулаан уур амьсгалыг эргэн тойрондоо түгээ.
ОХИН
Энэ сарын эхээр хууль зөрчих, худал хуурмаг зан гаргах зэрэг нь танд халтай байна. Ээдрээтэй харилцаа таагүй үр нөлөө авчирна. Бусадтай зөвлөж, хэрэгтэй мэдээлэл цуглуул. Амрах цаг заавал гарга. Хэт ядрах нь дархлаа буурахад хүргэнэ. Эрүүл мэндийн асуудал нэлээд гарна. Халдварт өвчин тусч болзошгүй тул биеийн дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэ. Урьдын тасалсан холбоо харилцааг сэргээхэд сайн цаг. Сэтгэл санаа тогтворгүй байх тул эрсдэлтэй буруу үйлдэл хийх магадлалтай байна. Сарын дунд үед ажил хэрэг болон хувийн амьдралд шийдэгдээгүй асуудал олон тулгарна. Энэ нь таныг гутранги байдалд оруулж, уйтгарт автуулж мэднэ. Хариуцлагатай байхын тулд өөрийн ажлын хуваарийг цэгцэл. Таагүй цаг үеийг ашиглан өрсөлдөгч нар таны байр суурийг эзэлж магадгүй. Энэ үед бүү сандарч мэгд. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Мөнгөө дэмий бүү үр. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ түргэн бүтээх хэлхээ холбоо тогтоож чадвал чухал алхам хийх боломж гарна. Сарын сүүл рүү чухал гэрээ хэлэлцээр байгуулах бол болгоомж илүүдэхгүй. Янз бүрийн эрсдэлтэй аз сорьсон үйлдлээс холуур тойрохыг хичээгээрэй. Ээдрээтэй нөхцөл байдалд хууран мэхлэх үйлдэлд өртөхөөс сэргийл. Хайртай хосуудын дунд амьдралын цаашдын ирээдүйг шийдэх чухал яриа өрнөнө. Та өөрийнхөө алдаа дутагдалтай эвлэрч амьдарвал удахгүй хайртай хүнээ алдахад хүрнэ. Хэт ачаалалтай ажиллах шаардлага гарвал гарах үр дүнг сайн бод. Зарим ажил таныг огт амраахгүй хир нь үр дүн муутай байх тул бүүр стресст оруулна. Өөрийгөө сэргээх зүйл сэдэж олоорой. Амьдралын энгийн зүйлээс ч баяр баяслыг мэдэрч болно. Удирдах шатны дээд байгууллагад хандахад таатай. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн ихэснэ. Санхүүгийнхээ асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэхийг хичээ. Гэр бүл болон эцэг эхдээ цаг зав гарга. Хүүхдийн зөв хүмүүжил танд баяр баясгалан авч ирнэ. Зөн билгээ сайн сонсвол та илүү эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ.
ЖИНЛҮҮР
Энэ сарын эхээр ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэх хамтын ажиллагаа ихээхэн урагштай байна. Гэхдээ чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Мөн хөрөнгө оруулалт, арилжаа наймааг сайн судал. Шинэ ажил эхлэхэд хүндрэл саад тотгор гарах тул урьдах ажлаа дуусгахыг зөвлөж байна. Зарим нөхцөл байдалд та муу зан чанараа ил харуулна. Болж буй үйл явдлыг хэт тэвчээргүй байдлаар хүлээн авах хэрэггүй. Ихэнх хүмүүс амьдралд хэрэгжих боломжгүй хуурмаг мэдээлэлд автаж мэднэ. Хуучин харилцаагаа сэргээх юм уу шинээр хүнтэй танилцах нь таагүй үр дүн авчирна. Сайн мэдэхгүй хүмүүс эсвэл хуучны танилууд муу зүйлд уруу татаж болзошгүй. Сарын дунд үед гадаад таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлнө. Удирдах болон төрийн албан тушаалтнуудтай бүү шөргөөцөлд. Бусдын нөлөөнд автан, эргэлзсэн байдалд орох магадлал байгаа тул танд дотнын хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байна. Албаны бичиг баримтаа цэгцэл. Үнэтэй худалдан авалт хийхээс зайлсхий. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Энэ сарын сүүл рүү хорт зуршлуудаасаа салахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа болгоомжтой бай. Хийж буй ажлаасаа сонирхол буурах, урам зориггүй болж, уйтгарлах хандлага ажиглагдана. Ирсэн мэдээллийг олон талаас нь нягтал. Таамаглаагүй явдлууд учирч болзошгүй учир та зөн совиндоо итгэнэ. Хууль, шүүхийн үйл ажиллагаанаас зайлсхий. Буруу шийдвэрээс болж санхүүгийн байдал таагүй болж магадгүй байна. Нэгэн хэвийн уйтгартай амьдрал, бусдаас хэт хамаарах ажил хэрэг нь таны эрүүл мэндэд их муугаар нөлөөлнө. Биеийн дархлаа муудах нигууртай байна. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаар сайн анхаар. Гэр бүлдээ сайн ойлголцох алхам хийвэл хайрын холбоо бат бөх, удаан жаргалтай байх болно. Өөртөө итгэлтэй байхын тулд гэр бүл тань танд үргэлж тусалж найдвартай ар тал болно гэдгийг мэдэж байх шаардлагатай. Гэр бүлтэйгээ ойр байх, найз нөхөдтэйгээ зөвлөлдөх зэргээр сэтгэл санаа тайван байх орчинд цагийг өнгөрүүл.
ХИЛЭНЦ
Энэ сарын эхээр худал хэлэхэд хүргэх үйл явдал тохиолдож болзошгүй. Нөлөө бүхий хүмүүс таны хүсэл мөрөөдөл, эрх чөлөөг хязгаарлах магадлалтай. Үргэлж сурч боловсорч, тасралтгүй өсөн дэвжих байдлыг бүгдээс чухалчил. Олдсон боломжийг алдалгүй шүүрэн ав. Өөрийн мэдрэмжээ ашиглавал таагүй явдлаас зайлсхийж чадна. Бусадтай хэт сөргөлдөх хэрэггүй ч, шаардлага тулгарвал өөрийн эр зоригоо харуул. Анхааралтай байхгүй бол санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Од эрхсийн зарим таагүй нөлөөллийг өөрийн сэтгэлийн тэнхээгээр давах шаардлага гарна. Дарга удирдлагатайгаа эвтэйхэн харьцаж байж, цалингаа нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ. Сарын дунд үед хайр дурлалын сайхан харилцаанд ч ээдрээтэй асуудал тулгарч болзошгүй. Хэт ядрах ч сэтгэлээр унах хэрэггүй. Дотоод зүрх сэтгэлтэйгээ зөрчилдөх үйл бүү хий. Зарим талаар хэт нээлттэй байлгүй, дотоод сэтгэлээ өөртөө хадгал. Хүнд хэт итгэж хамаг зүйлээ дэлгэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүсээ алдаа гаргасан ч уучил. Биеийн эсэргүүцэл муудах тул эрүүл мэнд асуудалд орно. Амьдралын зөв хэмнэл алдагдах бололтой. Өөрийн нөхцөл байдлаа сайн хяна. Чухал ажилдаа анхаарч, хяналт үнэлгээ хийхэд таатай байна. Илүү далайцтай, орчин үеийн хөгжилтэй хөл хийлсэн үндэслэлийг бодож ол. Асуудалд орсон бол мэдлэг боловсрол сайтай хүмүүстэй зөвлөлд. Сарын сүүл рүү сэтгэл хөдөлгөм сонирхолтой үй явдал таныг хүлээж байна. Найз нөхөдтэйгээ хамт ямар нэг хөгжилтэй зүйл хийх боломжийг өөртөө олго. Албан тушаал дэвших магадлалтай. Гэхдээ од эрхсийн гэнэтийн нөлөөнөөс болж магад янз бүрийн алдаа гаргахаас урьдчилан сэргийл гэж зөвлөж байна. Зөвхөн өөрийн ур чадварт тохирсон ажил хэргээ хэрэгжүүлэх аргыг ол. Ямар ч үйл ажиллагаа хууль ёсны байхад санаа тавь. Санхүү мөнгөний асуудал хэвийн болно. Архаг хууч өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэ.
НУМ
Энэ сарын эхээр уран бүтээлч хүмүүс авьяасаа харуулах боломжийг ашиглах хэрэгтэй. Хэт сэтгэлийн хөөрөлд автаж хэрэггүй. Үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэвэл хэрүүл маргаан үүсэж магадгүй. Хамтран ажилладаг түнш, санаа нийлдэг хүмүүстэйгээ ойр бай. Ажлын идэвх өндөр байх тул мөнгөн орлого нэмэгдэнэ. Сэтгэл санаа ч өөдрөг болно. Төсөөлөн бодох чадвар, арга эвийг олох ухаанаа ашиглан нэгэн хэвийн байдлаас гарахыг хичээгээрэй. Ачаалал ихтэй байх тул гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Сарын дундуур од эрхэс эрч хүчийг ивээж байх бөгөөд энэ үеийг дэмий алдана гэдэг эргэж олдохгүй боломжоо салхинд хийсгэнэ гэсэн үг. Анхаарал болгоомжтой байж, эрч хүчээ гамнаж зарцуулах хэрэгтэй бололтой. Эрүүл мэндийн байдал тийм ч сайн биш байх тул эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Санхүүгийн асуудлаа шийдэхэд од эрхэс тусална. Таны итгэсэн сэтгэлийг гонсойлгох зүйл гарсан ч их ач холбогдол өгөлгүй өөрөөрөө бай. Хэт ачаалалтай ажиллах хэрэггүй. Гэр бүлдээ илүү цаг зарцуул. Өөртөө болон ойр дотнын хүмүүстээ итгэх итгэлээ сэргээ. Сарын сүүл рүү удирдах ажил хийдэг хүмүүс хамт олныхоо сахилга батыг бэхжүүлэх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт гол анхаарлаа хандуул. Од эрхсийн нөлөөгөөр удахгүй таны нэр нөлөөг өсгөх шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Аливаа гэрээ хэлэлцээр харилцан хүндэтгэл ба буулт хийх чадвараас хамаарч амжилттай болох эсэх нь тодорхойлогдоно. Чухал санхүүгийн асуудал шийдвэрлэх, гарын үсэг зурах зэргээс болгоомжил. Таны гаргасан сайхан санаа аливаа үйл ажиллагааг сайжруулна. Хэн нэгэн танд авьяас чадвараа харуулахын тулд сайн хичээж байж магадгүй. Бусдын сайн чанарыг олж харахын тулд ухаалаг бас мэдрэмжтэй байгаарай. Гэр бүлд ойлгомжгүй харилцаа үргэлжилнэ. Зарим ажил хэргээ хойш нь тавьж, хувийн амьдралдаа цаг гаргахыг зөвлөе. Дотнын хүмүүсээ бүү өөрөөсөө түлх.
МАТАР
Энэ сарын эхээр харилцаа холбоо тогтооход сайн. Ажил хэрэгч, бүтээлч хүмүүст илүү таатай байх үе. Авьяас, ур чадвараа тод харуулах боломж гарч ирнэ. Арилжаа наймаа ашигтай байна. Таны санхүүгийн нөхцөл байдалд эерэг нөлөө авчрах хөрөнгө оруулалт олж чадна. Санхүүгийн бичиг баримт, төлбөр тооцоогоо сайтар хяна. Зугаа цэнгэлд их мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хямралд орж болзошгүй тул анхаар. Биеийн эсэргүүцэл сулрах тул дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэ. Сарын дунд үед од эрхсийн байрлал танд амжилтад хүрэх зөв замаа олоход тусална. Таны эргэн тойронд үүсэх эвлэрлийн уур амьсгал ажиллах таатай нөхцөлийг бий болгоно. Шинэ төсөл дээр ашигтай санал хүлээн авч магадгүй. Нөхөрсөг хандлага олон нийтийн харилцаанд давамгайлна. Нэг талаас бусдаас үл хамааралтай байх хүсэл нөгөө талаас бусдыг захирах гэсэн эрмэлзэл хоорондоо зөрчилдөнө. Хайр дурлалын харилцаа эсвэл ажил хэргийн уулзалт аль нь чухал вэ гэдгийг тодорхойлох шаардлага үүснэ. Ойр дотнын хүний эелдэг биш зан таны сэтгэлд сэв суулгаж магадгүй. Гэр бүл бие биеэ ойлгосон бол хариу хайр халамж, тусламж дэмжлэг ирнэ. Найз нөхдөө гонсойлгохгүйн тулд биеэ барьж, өөрийнхөө байдлыг илэн далангүй хуваалц. Сарын сүүл рүү хүсэл мөрөөдлөө биелүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Гэхдээ шийдэмгий алхам бүү хий. Үйл явдлын хэмнэлийг хурдасгах гэж бүү хичээ. Түншүүд болон харилцагч нарт дарамт болно. Сайн муу нь баталгаагүй мэдээлэлд бүү итгэ. Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө мөнгөө зарцуулахаас бүү татгалз. Тэдэнд цаг заваа зөв өнгөрүүлэх боломж гаргах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, сайн унтаж амар. Сэтгэл зүйн болон бие махбодын сэргээн засах эмчилгээний үр дүн өндөр байна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Өөрийн хоббигоо хөгжүүлэхэд таатай. Танд хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгох санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болно. Ажил дээр өөрчлөлт гарах магадлалтай. Гол зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны төрөл өөрчлөгдөж болох юм. Хайртай хүмүүстэйгээ нээлттэй, шударгаар харьц.
ХУМХ
Энэ сарын эхээр багахан зөрчилд оролцоход л томоохон хэрүүлд хүргэж болзошгүй. Гэнэтийн шийдвэр гаргах мөч тулгарна. Сэтгэл зүйн сорилтой нүүр тулна. Ил тод байхгүй бол эргэн тойрныхонтойгоо ойлголцож чадахгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуул. Хууль хүчний байгууллагынхантай бүү орооцолд. Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална. Эмх замбараагүй байдал ноёлох хандлагатай тул чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Албан тушаал ахих асуудалд гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Сарын дунд үед ажлаа зөв зохион байгуулж, үйл ажиллагаагаа тэлэх арга хэмжээ ав. Ажил ихтэй байх учир гэр орны ажил болон хүүхдүүдийн хүмүүжилд зав гарах боломжгүй байна. Үүнээс болж асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь зохимжтой. Гэр бүлийн харилцаанд гарах багахан асуудлыг дэвэргэх хэрэггүй. Өөрийн сайн тал, авьяас чадвараа харуулах янз бүрийн арга хэмжээнд оролцох хүсэл төрнө. Аливаа уулзалтын чухал хүн нь болж чадвал сонирхолтой хүмүүстэй танилцана. Сарын сүүл рүү од эрхэс танд хамтран ажилладаг хүмүүстэйгээ ажил төрлөө нэгдэн эрхлэхийг зөвлөж байна. Дотнын хүмүүсийнхээ санхүүгийн дэмжлэгт найд. Ихэнх хүмүүс өөрийн хүрээллийн хүмүүстээ сэтгэл хангалуун байна. Мөн сонирхолтой, өвөрмөц хүмүүстэй учирна. Өөрийгөө зөв илэрхийлж чадвал таны нэр хүнд өснө. Байр суурь бэхэжнэ. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэхийг хичээ. Сэтгэл хөдлөлөөр асуудалд хандалгүй, сайн мууг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Зарим зүйл дээр амьдралын хувь төөрөгт итгэхэд алдахгүй. Шаардлагагүй уулзалт, ярианд оролцсоны хэрэггүй. Хэт ядрах, сэтгэлийн хямралд орох нь эрүүл мэндийг муутгах магадлалтай байна. Хэт ачаалалтай байгаа хүмүүс ажлын алжаалаа тайлж амар. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл зүйн төлөв хэлбэлзэлтэй байна. Ойр дотнынхондоо хайр халамж тавь.
ЗАГАС
Энэ сарын эхээр олон нийтийн арга хэмжээ, их хүн цугларсан газраас холуур яв. Хэл аманд өртөхгүйг хичээ. Ганц бие хүмүүс түр зуурын учралаас болж эвгүй байдалд орж магадгүй. Хувийн эрх ашиг, өөрийгөө хэт бодсон хүслээ хязгаарла. Өөрийгөө буруу зам дээр байгаа мэт санагдаж байвал өөрчлөлт яаралтай хийх цаг болжээ. Хоосон мэдээлэл, худал ярианд хэт автах магадлалтай. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Ойр дотнын хүмүүстэйгээ үүсгэсэн харилцааны саад бэрхшээлүүдийг аяндаа алга болно гэж хүлээлгүйгээр, санаачилга гарган зохицуулалт хий. Танаас анхаарал халамж шаардсан хайртай хүндээ сэтгэлийн бэлэг барь. Хүндэрсэн харилцааг өөрчлөхийн тулд хуучин бүхнийг таягдан хаяж, шинээр бүгдийг эхлэхийг хичээ. Сарын дунд үед ямар нэг зүйлийн төлөө хариуцлага үүрч бие даасан байдлаа харуулахыг од эрхэс зөвлөж байна. Анхаарлаа сулруулахгүй, боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Ухаалаг хүмүүсээс сонссон зөвлөгөө таны амьдралыг өөрчлөх хүчтэй байна. Амьдрах орчноо өөрчлөх шаардлагатай болсныг од эрхэс сануулсаар байна. Хувь заяа таныг сорьж, зорилгодоо хэр тууштай хандахыг тань сорьж байна. Ирээдүйтэй ажил мэргэжил таны хэв маяг, мэдлэгийн түвшинг өөрчилнө. Таныг амжилтын шатаар урагшлахад сайн нөлөө үзүүлэх мэдээлэл ирнэ. Сарын сүүл рүү хурц асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаарай. Ул үндэсгүй хардлага сэрдлэгээс зайлсхий. Стресст орохоос сэргийлж таагүй хүмүүсээс хол бай. Залуу хүмүүс зугаа цэнгэлд цагаа зарцуулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Залуу хүмүүс ирээдүйн ажил мэргэжлээ сонгох гэж байгаа бол шинэ мэдээ, шинжлэх ухааны нээлт судлах нь их тус дэм болно. Хувийн ур чадвараа нээж үзүүлэх цаг үе. Ойр дотнын найзын зөвлөгөө таныг баярлуулж магадгүй. Чухал шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй. Өөрийн боломж нөөцөө хэтрүүлж үнэлэх эсвэл сохор азад найдаад хэрэггүй. Харин ажил хэрэгч хандлагыг од эрхэс ивээнэ. Мөн багийн ажиллагаа болон нэр нөлөөтэй хүмүүстэй хийх уулзалт зэрэг нь амжилттай байна. Ирээдүйг сайн сайхан болгох хөрөнгө оруулалтад анхаар. Эрсдэлтэй байх боловч та шийдэмгий бус зангаа мартсан нь дээр байх.