Ангилал: Үндэсний хөгжим

Хүний хэлсэн үгийг зөв дамжуулахад маш их учир байдаг. Англи хэл эхлэн суралцаж байх үед энэ асуудал дээр нилээд бэрхшээл гардаг тул хүмүүсийн хэлсэн үгийг дамжуулахад хэрэглэгддэг шууд болон хөндлөнгийн үгийн талаар товч авч үзье.

Өнөөдрөөс бүх нийтээр дөрөв хоног амарна. Харин замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалт дөрөв хоног үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн алба мэдээлж байна.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхэн өдөр тохиож байна. 105 жилийн өмнөх энэ өдөр тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Засгийн газрын хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 30. Бархасвадь гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын анхдугаар зөвлөгөөн 12 дугаар сарын 23-нд Алтай хотын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн ИТХ-ын Дарга Т.Ганзориг, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Алтай хотын захирагч Есөнбулаг сумын засаг дарга Ш.Дагва нар мэндчилгээ дэвшүүлж цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ММСЗУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан залуу уяачдын холбооны танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж хурлын даргаар оролцлоо.