Ангилал: Үндэсний хөгжим

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө асуухыг хүссэн цорын ганц зүйл нь 5-р цахилгаан станц. Нийслэл хот өргөжин тэлсээр өдгөө тал тал тийшээ хотын хорооллууд тэлж, барилга байгууламжийн тоо өссөөр байна. Д.Зоригт сайдын тойрогтоо болон Монгол улсын иргэдийн талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлчүүдэд амласан томоохон амлалтын нэг бол 5-р цахилгаан станцын ажлыг яаравчлан эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудал байсан. Гэтэл түүний амласан хугацаа сайдын бүрэн эрхийн хугацаатай нь хамт дуусгавар болох гээд байна. 2011 оны 6 сард шавыг нь тавьсан 5-р цахилгаан станцыг бас л хот дотор байгуулах нь зөв үү, буруу юу гэсэн асуудал өрнөсөн.

Монгол Улсад уран олборлогч Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн газраас 200 тэрбум ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд нэхэмжлэл гарган зарга үүсгэсэн байна.

НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдсан шүүх Монголын Засгийн газрын эсрэг дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. “Хан ресурсиз” Монголын Засгийн газрыг ОХУ-ын хамтрагчийн хамт 2009 онд тус компанийн олборлолт, ашиглалтын лицензийг хууль бусаар хураан авсан гэж буруутгаж байгаа тухай “Mining Weekly” сайт мэдээлсэн байна.

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая олимпийн рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Сугалаа ёсоор Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарсан тэрбээр өрсөлдөгчөө 18-11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авлаа. Тэрбээр дараагийн тулаанаа наймдугаар сарын 3-нд Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн боксчин Винченко Пикардигийн эсрэг хийх юм.

Зуны ХХХ олимпийн нийслэл Лондон хотноо бадамласан олимпийн бамбар унтарсан байна. ”Р-СПОРТ” агентлагийн мэдээлснээр Нээлтийн ажиллагаа болсон цэнгэлдэхийн голд байрласан Олимпийн бамбарыг шилжүүлэн байрлуулахтай холбогдуулан түр унтраах шаардлага гарсан байна.

Лондоны олимпийн жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая барилдлаа.

Тэрбээр Германы жүдоч Кристофер Воелктэй барилдаж вазари, юко үнэлгээгээр ялалт байгууллаа.

Лондонгийн Олимпын наадамд Буудлага спортын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Н.Баяраа эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж, 23 дугаар байрт бичигдлээ. Тэрбээр урьдчилсан дасгалд 593 /100, 96, 99, 100, 98, 100/ оноо авснаар нийт 47 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдэв.

Улсын Филармонийн дэргэдэх уртын дуучин Б.Номин-Эрдэнэ өмнө нь “Шуранхай” хамтлагаар овоглож явсныг уншигчид маань мэднэ. Ардын болон уртын дууг орчин үеийн хэв маягтай хослуулсан этник дуунуудаараа олныг гайхашруулж байсан авьяаслаг бүсгүй өдгөө шинэ хамтлаг байгуулсан билээ.

ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тойрогтоо Габоны Митоумбатай таарсан. Өрсөлдөгчийнх нь талаар бүх Африкийн тэмцээнээр олимпын эрхийн болзол хангаснаас бусдаар том тэмцээнээс медаль бараг хүртэж байгаагүй.

Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан.

Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.