Ангилал: Үндэсний хөгжим

Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.

УИХ-ын дарга З.Энхболдтой МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Хуульзүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнөөдөр 40 минут орчим уулзалт хийлээ.

Хоёр тал УИХ-ын анхдугаар чуулгантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна. Уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама улсынхаа тамирчдад урам хайрлаж, амжилт хүсэхээр уулзсан байна. Америкчуудын хайрыг татсан хатагтайтай уулзсан багийнхан урамшин зогсох үеэр нэгэн эмэгтэй бөх түүнд өөрийгөө сануулах онцгой зүйл хийхийг хүсчээ.

АНУ-ын бөх Елена Пирожкова Мишель Обамаг тэвэрснийхээ дараа түүнийг өргөж болох уу хэмээн зөвшөөрөл авч байгаад ийнхүү өргөсөн гэнэ. Учир нь түүнийг маш олон хамгаалагч нар тойрон байсан байна. Хатагтай Обамаг өргөхөд тэр нилээн сандарч байх шиг санагдсан хэмээн Елена хэлсэн юм.

Нийслэл хотод замын ажил хийгдэж, зарим замыг хэсэгчлэн хаагаад байгаа. Харин амралтын өдөр буюу өнөөдөр, маргааш хоёр зарим замыг хааж, замын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг, Гандийн гудамж, Сүхбаатар дүүрэг Нэгдүгээр төрөхийн арын туслах зам, Сонгинохайрхан дүүрэг Драгон төвийн арын орон сууцны хороолол доторх зам, Баянгол дүүргийн нутаг модны хоёрын замын хөдөлгөөнийг өчигдөр орой 22.00 цагаас энэ сарын 28-ны 09.00 цаг хүртэл хязгаарлаж зам сэтлэлтийн ажил хийхээр боллоо. Иймээс энэхүү хаалттай замуудаас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Манай улсын Ургамал хамгааллын хүрээлэн өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд гарын үсэг зурснаар манай хоёр улс ойрын таван жилд ургамал хамгааллын чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Лондоны металлын бирж дээр тонн зэсийн үнэ өнөөдөр 7510 ам.долларын үнэтэй байна. Тус металлын бирж дээр тонн зэсийн ханш энэ сарын 19-нд 7770 ам.доллар орчимд хэлбэлзсэн. Үүнээс хойш таван өдрийн дараа буюу одоогоос хоёр хоногийн өмнө тонн зэсийн үнэ 7390 ам.доллар болтлоо унасан юм. Энэ нь таван өдрийн хугацаанд зэсийн үнэ 380 ам.доллараар унасан үзүүлэлт.

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 12 компанийн 67078 ширхэг хувьцааг 20.7 сая төгрөгөөр арилжсан байна.

Арилжааны дүнгээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд 908.1 тэрбум төгрөг болов. МХБ-ийн Тор-20 индекс 173.39 нэгжээр буюу 0.88 хувиар буурчээ. “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 13.41 хувиар буурсан нь Тор-20 индексийн бууралтад нөлөөлжээ.

“Монголиа, Монголиа” гэсэн уухайн дуунд Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 69 кг-ийн жинд Б.Түвшинбат Габоны боксчин Янник Митумба Мбемийг илт илүүрхэн, гайхалтай ялалт байгууллаа. Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр цэнгэл зуны XXX олимпийн наадамд манай ширэн бээлийтнүүдийн салхийг хагалан тулалдсан ОУХМ Б.Түвшинбат эхний раундад 5:1 онооны харьцаагаар илүүрхсэн юм. Улмаар хоёрдугаар раундад 11:2 оноотой, гуравдугаар раундад 17:4 оноотойгоор рингийг эзэгнэсэн юм.

-УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр нөхөр мөнгө тарааж УИХ-ын Сонгуулийн хууль болоод Үндсэн хуулийг зөрчсөн энэ асуудал хэн бүхэнд тодорхой болчихсон. Өмнөговьд оюутнуудад, Тариаланд иргэдэд мөнгө тараасан.