Ангилал: Үндэсний хөгжим

Дуурь бүжгийн эрдмийн театрийн шинэ үеийн эмэгтэй гоцлол дуучид хамтран энэ сарын 9-ны 19.00 цагаас “Примадонна-Сонгодог есөн өнгө” нэртэй тоглолтоо үзэгчдэд ганцхан удаа толилуулна. Энэхүү тоглолтыг Монголын сонгодог урлагийг дэлхийн түүхэнд бичүүлсэн Ардын жүжигчин, Зууны манлай дуучин Хорлоогийн Уртнасанд зориулан тоглох гэнэ.

Монголчууд бид баярлах дуртай хүмүүс тиймдээ ч баяр болгоноор энэ тэндгүй л тоглолт, арга хэмжээнүүд болж тэдгээрийн билет, тасалбар нь олдохоо байж бөөн л юм болцгоодог. Гэхдээ энэ жилийн хувьд харьцангүй олон тоглолтууд болж байгаа мэт санагдана. Тэдний шинэ уран бүтээл болоод гоё сайхныг нь үзэж сэтгэлийн цэнгэл эдлэх үзэгчиддээ зориулан энэ жилийн баярын өдрүүдээр тоглогдох тоглолтуудын танилцуулгыг хүргэж байна.

“Никитон” хамтлагийн “Нандин шүтээн” тоглолт энэ сарын 6-нд “Ub Palace”-тболох гэж байгаа билээ. Тус хамтлагийн тоглолтын тасалбар хамгийн эрэлттэйбайгаа. Сүүлд авсан мэдээллээр 100 мянгын тасалбар цөөхөн үлджээ. “UBPalace”-ыг хүйтэн, тохь тух муутай, акустик муу, гадаа зогсоолдоо багтдаггүй гэх мэт гомдол үзэгчдээс их ирдэг. Нэгэнт багагүй өндөр үнээр тоглож байгаа учир“Нандин шүтээн” тоглолтын зохион байгуулагчид үзэгчдийн тохь тухыг хангахынтулд нэлээд ажлыг хийхээр амлаад байгаа. t

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, давтагдашгүй өнгөтөрхөөрөө ялгардаг “Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ой тохиож буй. Тус хамтлагийнхан ойн баярын тоглолтоо эмэгтэйчүүдийн баярт зориуланирэх сарын 8-нд Тусгаар тогнолын ордонд ганцхан удаа толилуулах юмбайна. Тоглолтын тасалбар тун удахгүй худалдаанд гарах бөгөөд цөөн тооныбуюу 800 тасалбар л борлуулагдах гэнэ.

Монголын анхны popera гэх тодотголтой “Нюанс” хамтлаг өнгөрсөн оны 12 сард 10 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн билээ. Харин тэд энэ удаад Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Бид ээждээ хайртай” тоглолтыг 03 сарын 07, 08-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Энэхүү тоглолтондоо өөрсдийн урын санд байдаг ээжийн тухай олон сайхан дуунуудыг дуулахаас гадна дэлхий нийтээрээ мэдэх ээжүүдэд зориулсан дууг эгшиглүүлэх гэнэ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Color Music” продакшны уран бүтээлчид “Хатан аялгуу” хэмээх тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 7-нд 18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох гэнэ. Тусгаар тогтнолын ордон нь дуугаралт сайтай учир ийнхүү зохион байгуулагчид Тусгаар тогтнолын ордны концертын танхимд хийхээр болжээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн хоёрдугаар сарын 18, 19-нд урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр А.И.Хачатуряны алдарт “Спартак” балетыг сэргээн тавьсан. Тэгвэл энэ сарын 4-нд буюу ирэх ням гаригт дахин тоглох гэж байна.

“Academy” поп оркестрын тоглолт дахин болох гэж байна. Симфони найрал хөгжмийн 55 жилийн ойд зориулан Улсын филармонийн поп оркестрын уран бүтээлчид “Academy” тоглолтоо дахин хийхээр болсон байна. Тоглолт энэ сарын 7-нд 19.00 цагт Улсын филармонид болох юм. Тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаалж байгаа бөгөөд 20000 төгрөгийн үнэтэй гэнэ.

Эмэгтэйчүүдийн баярт зориулан 03 сарын 08нд энэ жил 15-н жилийн ойн тохиож буй “Sweetymotion” хамтлаг нэгэн гайхалтай тоглолт болно. Тус тоглолт ‘Тусгаар тогнолын ордонд’ ганцхан удаа болох бөгөөд ердөө 800-н үзэгчдэд тасалбар борлуулагдах бөгөөд тоглолтонд дуучин Лхагвасүрэн, Төмөрбаатар, Ганхуяг, Дашдондог,Жавхлантөгс, Морин хуурч Шинэцог нар урилгаар оролцох ажээ.

“Найруулга-2012” цохивор хөгжимчдийн шинэ уран бүтээлийн тоглолт ирэх гуравдугаар сарын 9, 10-нд болох гэж байна. Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийн сурагч, оюутнуудаас бүрдсэн цохивор хөгжмийн чуулга нь жил бүр “Найруулга” тоглолтыг хийдэг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор зохион байгуулахаар бэлтгэлдээ оржээ.