Хаан хуурын үдэшт түр саатахыг урьж байна. Маргааш буюу энэ сарын 21-нд төгөлдөр хуурын сонгодог тоглолт болох нь. Төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа өөрийн бие даасан тоглолтыг Улсын филармонид хийх юм. Тэрбээр тоглолтын хөтөлбөртөө төгөлдөр хуурт зориулсан дэлхийн алдартай бүтээлүүдээс тоглохоор оруулаад байгаа аж. Төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа нь саяхан ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаад ирсэн бөгөөд өдгөө Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдаст багтаадаг хэмээн монголчууд морин хуур хөгжмөөрөө бахархдаг. Тэгвэл морин хуур хөгжмийн бас нэгэн гайхамшгийг мэдрүүлэхээр Морин хуурын чуулгынхан “Morin khuur & Grand opera” тоглолтын бэлтгэлээ базааж байна. Хөгжимд дурлагчдын сонирхлыг татаад байгаа уг тоглолтод морин хуураар дэлхийн сонгодгуудыг эгшиглүүлэх бөгөөд ДБЭТ-ын гоцлоочид хуурын татлагын аясаар дэлхийн сонгодог дууриудын хэсгээс дуулах аж.
Энэ сарын 30-нд үндэсний хөгжмийг орчин үеийн поп урсгалтай хослуулан уран бүтээл туурвидаг “Жонон” хамтлагийн “Зөн” тоглолт Тусгаар тогтнолын ордонд болох ажээ. Тус хамтлаг өнгөрсөн сарын 18, 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан ураг”, “Хөсөгтөн”, “Домог”, “Арга билэг” хамтлагуудтай хамтарсан тоглолт зохион байгуулсан.
“Шинэ үе” продакшныхан саяхнаас шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн таалалд хүргээд авсан. “Хэнбугай ч эхнэрээсээ айдаг” гэх тоглолтоо хийгээд Соёлын төв өргөөний тайзнаа тавигдаад удаагүй байгаа ч тус тоглолт нь ихээхэн эрэлт дагуулж байна. Өдөртөө л хэдэн мянгаараа борлогдох болсон тоглолт нь энэ сарыг дуустал СТӨ-ний тайзнаа тавигдахаар болсон байна.
МҮБХ-ны хэвлэл “Бөх” сонины 20 жилийн ой ирэх өдрүүдэд тохиож байна. Тэртээ 1992 оны 3-р сарын 18-ны өдөр анхны дугаараа гаргаж байсан тус сонин 20 жилийг ардаа орхижээ. Түүхэн ой нь тохиож буй “Бөх” сонины ойд зориулсан бөхчүүд, урлагийнханы хамтарсан урлагийн тоглолт үзэгч, уншигч та бүхэнд хүрэх гэж байна. Гуравдугаар сарын 18-ны өдөр барилдаантай тул 19-ны өдөр тоглолт болох юм.
Драмын театрын тайзнаа гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн Оросын нэрт зохиолч А.Гельманы зохиол “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжгийн гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд Найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар ажиллажээ.
Улсын Филармонийн симфони найрал хөгжим үүсгэн байгуулагдсаныхаа 55 жилийн ойн хүрээнд үзэгчдийн хүсэн хүлээж буй нэгэн тоглолтоор бэлэг барьж, 2008 оноос тоглогдон ирсэн дэлхийн киноны хөгжмийн сор бүтээлүүдээс бүрдсэн “Cinema night-4” шилдэг болон шинэ бүтээлээр баяжигдсан хөтөлбөрийг та бүхний сонорт хүргэх гэж байна. Концертын хөгжмийн продюссер найруулагчаар төгөлдөр хуурч Б. Анар, yран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, МУУГЗ, проф Н.Бүтэнбаяр ажиллаж байна.
“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клуб нь Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг өнгөрсөн онд тоглосон нь үзэгчдэд таалагдсан. Тиймээс дахин нэг удаа үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 31, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд хоёр өдөр Улсын филармонид “Үтрээний хүүрнэл” жүжгийг тоглох гэж байна. Энэ жүжигт дан сайн дурын эмэгтэйчүүд тоглосон гэдгээрээ онцлог юм.
Түүхэн жүжиг болох Домогт Ану хатан жүжгийг өнөөдөр 19.00 цагаастоглоно. Энэ түүхэн жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Драмын эрдмийнтеатрын найруулагч Б.Баатар найруулан Ану хатны дүрд Соёлын тэргүүнийажилтан, жүжигчин Ц.Баясгалан, Галдан бошигтын дүрд Ц.Цэрэнболд,Данжилагийн дүрд жүжигчин Б.Эрдэнэбилэг, Очирт цэцний дүрд Ардынжүжигчин Г.Мягмарнаран,
”Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь тоглогдоно. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт уг дуурийн цомнолыг Ш.Шажинбат бичсэн бол удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллах юм байна. “Үүлэн заяа” дуурийн гол дүрд СТА Ш.Наранчимэг,