Дэлхийн анхны роман болох “Гэнжийн намтар” романаас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” хэмээх драмын жүжиг тун удахгүй. Улсын драмын эрдмийн тайзнаа тоглогдохоор болжээ. Алтан тайзнаа тавигдах энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар МУГЖ Ч.Найдандорж ажиллаж хөгжмийн зохиолыг МУАЖ Ц.Батчулуун бичиж, ерөнхий зураачаар СТА Н.Ганхуяг нар ажиллаж байгаа юм байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжил оролцоо, хамтын ажиллагаа” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр хүүхдийн уран бүтээлчид хүүхэд багачууддаа өөрсдийн дуу шүлэг заахын зэрэгцээ УДЭТ-т хүүхэд багачууддаа зориулсан уран бүтээлээрээ үнэ төлбөргүй бэлэг барих гэнэ.
Ийм нэртэй жаз тоглолт энэ сарын 13-нд Тусгаар тогтнолын ордонд болох юм байна. Монголын болоод дэлхийн шилдэг жаз, сонгодог поп бүтээлүүдийг, “Баян монгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band”‘ хамтлаг, Монгол Улсын филармони оркестр, утсан хөгжмийн ангийн уран бүтээлчид эгшиглүүлнэ. Шилдэг бүтээлүүдийн хөгжмийн найруулга ая данг ерөөсөө өөрчлөхгүйгээр анхны тэр л байдал, өнгө аясаар нь хөгжим сонирхогчдод хүргэхээрээ энэ тоглолт өвөрмөц болно гэнэ.
Монгол циркийн “Алтан үе”-ийн алиалагч СТА Латиф агсны дуучин Л.Байзда, жүжигчин Л.Нурбулан нар ирэх дөрөвдүгээр сард аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, циркийн манежнаа хамтран тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд танигдсандуучин Л.Байзда 90-ээд оныхны үед хит болж байсан дуунуудаа дуулж, жүжигчин Л.Нурбулан монголын томоохон зохиолчдын богино өгүүллэгүүдийг уншиж, аавынхаа алиалагчын үзүүлбэрээс толилуулах юм байна.
Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагийн анхны бие даасан тоглолтын тасалбар худалдаан гарлаа. Тус хамтлагийн энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд “Зөн” нэртэй анхны бие даасан тоглолтыг хийхээр зарлаад байгаа аж. Тоглолтын тасалбарыг “Hi-Fi Records”-ын бүх салбараар болон 1905 утсаар захиалан авч болох гэнэ. Тасалбарын хувьд 30.000 төгрөгийн үнэтэй юм.
Морин хуур хөгжмөөр дэлхийд алдартай сонгодог дуурийн ари, романсыг эгшиглүүлнэ гэнэ. Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид дахиад л гайхалтай тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна. Тэд энэ удаад дэлхийн дуурийн урлагийн гайхамшгаас үзэгчдэдээ мэдрүүлэхээр бэлтгэж байгаа аж. Тоглолтын нэр “Grand Opera”. Өдгөө 20 нас хүрээд буй тус чуулгын ээлжит тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд болох нь.
“Монголын хошин урлагийн анхдугаар их наадам” ирэх дөрвөн сарын нэгэнд зохион байгуулагдхаар болжээ. Тус наадамд Монголын хошин урлагийн бүх уран бүтээлчид хамтлага, продакшнууд оролцож үзэгчдэд уран бүтээлээ хүргэхийн сацуу уран бүтээлчдийн үзэсгэлэн толилуугдах ажээ. Түүнчлэн Монголд хошин урлагийн үндэс суурийг тавьсан алтан үеийн жүжигчид болох Цэвээнравдан, Дашхүү, Жанчив, Латип, Батзаяа, Батсүх, Сосорбарам, Туяа, Чаминчулуун, Жагдаг, нарын олон сайхан уран бүтээлчиддээ
Монгол Улсын Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрч байгаа. Ойн хүрээнд тус чуулгынхан олон сайхан тоглолт үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байгаа гэсэн. Тэгвэл өнөөдөр Морин хуурын чуулгынхан хараагүй хүүхдүүдэд зориулан тоглолт хийх гэнэ. “Бөртэ” хамтлагийн цохивор хөгжимчин Б.Ганхөлөгийн “Арт менежмент” клубээс энэхүү тоглолтыг санаачлан, зохион байгуулж байгаа юм.
Үндэсний хөгжмийг орчин үеийн поп урсгалтай хослуулан уран бүтээл туурвидаг “Жонон” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэ сарын 30-нд болох уг тоглолт нь “Зөн” нэртэй аж. Тусгаар тогтнолын ордонд болох энэхүү тоглолтын үдэш тэд үзэгчдэдээ олон сонирхолтой сюрприз барихаар зэхсэн гэнэ.
Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 31-нд, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд дахин тоглох гэж байгаа. Тэгвэл энэ удаагийн “Аида” дуурийг Америкийн удирдаач Жиндон Кэй удирдах гэнэ. Стэйнфордын их сургуулийн профессор, хөгжим судлаач, удирдаач Жиндон Кэй энэ сарын 21-нд УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэнгийн урилгаар дахин Монголд ирэх юм.