Олон Улсын эмэгтэйчүүдийн баяр буюу Мартын 8-ныг тохиолдуулан дуучин Э.Оюумаа “Амрагхан чамдаа” хэмээх бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тоглолт гуравдугаар сарын 7-нд Монгол Улсын циркт болох аж. Тоглолтод Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, “Мотив” зэрэг хамтлаг дуучид оролцох гэнэ. Мөн тэрбээр “Эхийн ариун сэтгэл” дууг шинэчлэн дуулах юм байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Эмэгтэйчүүдийн баярт зориулан 03 сарын 08нд энэ жил 15-н жилийн ойн тохиож буй “Sweetymotion” хамтлаг нэгэн гайхалтай тоглолтыг хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тус тоглолт ‘Тусгаар тогнолын ордонд’ ганцхан удаа болох бөгөөд ердөө 800-н үзэгчдэд тасалбар борлуулагдах ажээ. Мөн тоглолтын тасалбар тун удахгүй худалдаанд гарах бөгөөд энэхүү тоглолтонд дуучин Лхагвасүрэн, Төмөрбаатар, Ганхуяг, Дашдондог, Жавхлантөгс, Морин хуурч Шинэцог нар урилгаар оролцох ажээ
Эрдэнэтээс гаралтай гурван бүдүүн найз анх байрны орцонд банзан гитар нүдэж дуу аяланхан байсан цаг тэртээд хүүхэд насны гэгээн дурсамж болон үлджээ. Гэхдээ чухам л тэр үеэс эхлэн өдгөө цагт шүтэн бишрэгч, фенүүдийнх нь аялах дуртай болсон дуунуудынх нь санаа төрсөн нь гурван бүдүүний уран бүтээл хэзээнээс эхэлснийг бэлхэнээ гэрчилнэ.
Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үндэсний түүхэн жүжгүүдээр үзэгчдэд бэлэг барьж байна. Маргааш буюу энэ сарын 16-наас эхлэн Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тайзнаа тоглох гэж байна. Түүнчлэн энэ сард “Тамгагүй төр”, “Ану хатан” зэрэг түүхэн жүжиг тоглох ажээ.
УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга ирэх долоо хоногт Европыг зорих гэнэ. Швед, Швейцарь, Бельги болон Англид ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сар шинийн хөтөлбөрт уригдсан тэрбээр сар шинийн баярыг буурал тивд угтах аж. Дуучин бүсгүй харьд суугаа монголчууддаа ая дууны бэлэг барихаас гадна Европын хотуудад оперын чиглэлээр уулзалт хийхээр төлөвлөсөн аж.
Монгол Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид сонсогчдодоо сар шинийн бэлэг барихаар бэлдэж байна. Энэ сарын 17-нд болох “Эргэн санахад” тоглолтод тус чуулгын жааз найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат удирдаж, 1970, 1980-аад оны дуунуудыг эгшиглүүлэх аж.
Тэртээ 1912 онд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шиитгэгч Яамнаас Богд хаанд өргөх бичиг барьсан байна. Үүнд Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм, Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав.
“Олны хүч оломгүй далай”. Ийм нэртэй хандивын тоглолтыг энэ сарын 08-ны 19 цагт Монгол Бөхийн өргөөнд дуучин С.Жавхлан, Л.Болдбаатар, Л.Банзрагч, МУГЖ Д.Батбаяр, Н.Чулуунхүү, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Бурмаа, Р.Дэлгэрмаа, Ж.Алтанцэцэг нар хамтран зохион байгуулж, буяны үйлд бусдыг уриалахаар шийджээ.
Дуучин ВХ-н хоёр дахь бие даасан “Who is BX” тоглолт Ра1асе-н концертийн их танхимд өчигдөр анхны өдрөө боллоо. Цагаасаа жаахан хоцорч эхэлсэн ч залуусын хүсэн хүлээсэн тоглолт болж чадсан юм. Үнэхээр л олон гайхалтай хит дуунуудаа эгшиглүүлж үзэгч фэнүүдээ уярааж заримдаа бүр уйлуулж байлаа. Түүгээрч зогсохгүй ВХ чамгүй яруу найрагч гэдгээ харуулж Р.Чойномын “Хүн” найраглалыг уншиж үзэгчдийг мөн л уяраасан юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирэх бямба гаригт буюу энэ сарын 4-нд Б.Шаравын “Чингис хаан” үндэсний түүхэн дуурийг тоглох юм. Харин энэ сарын 5-нд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох юм. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байв.