Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа 120.000 гаруй Монгол иргэдэд зориулан Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулга “Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтод аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Тус аяны эхлэл болгож Герман, Польш, Чех, Австри, Швецарь, Франц, Бельги зэрэг Европын улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл бүхий 1000 гаруй иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, “Увертюра” хамтлагийн урлагийн тоглолтыг толилуулан амжилттай яваад иржээ.
Ангилал: Үндэсний хөгжим
“Mongolian Land Cruiser Club 70 series”, “Sonata Evo club”, “Jeep Wrangler club” зэрэг машинтай залуусын клубүүд хамтарч автомашины осол, замын түгжрэл ихсэж байгаатай холбогдуулан сайн дураар автомашины замын цасыг цэвэрлэжээ. Тэд урьд шөнө буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө нийслэлийн авто замын халтиргаа гулгаа ихтэй хэсгүүдийн цасыг цэвэрлэсэн байна.
Энэ амралтын өдөр жиргээчидтэй хамт “Шар доктор” үйлдвэртэй танилцах боломж гарч Тэнгис кино театрын урд талбайгаас хоёр том автобус хөлөглөн Биокабинетын зүг хөдөллөө. Нийслэл цасаар хучигдсан энэ үед бидний явах зүг ертөнцийн өнгө цав цагаан өнгөөр хучигдсан байгаа нь гайхалтай харагдаж байлаа.
Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.
Шинэ жилээр 1000 хүүхдийг эрүүл бэлгээр дархлаажуулах “Эрүүл бэлэг – Эрүүл хүүхэд” 2016 аян эхэлжээ.
Аянаар СХД, БЗД-ийн хүүхдийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд дархлаа дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг бэлгийг гардуулах юм.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 24. Ангараг гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Будда ийн өгүүлжээ: “Хэдий муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан. Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан. Зургаан мэдрэхүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан. Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан. Гэгээрсэн багштай учравч зүрхний угаас итгэх нь ховор завшаан. Зүрхний угаас итгэвч билиг ухаан сэрэх нь ховор завшаан. Билиг ухаанаар сэрэвч сахил дадлаас хэтийдэх нь ховор завшаан.
Томуу нь халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хамар тагжрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг, амьсгалын замын вирүст цочмог халдвар юм.
Томуу нь улирлын дэгдэлтийн үед дэлхий даяар тархдаг ба жил бүр 250000-500 000 хүн нас бардаг.
Жил бүрийн 11 сарын 17 ны өдрийг дэлхийн улс орон даяар оюутны эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Монгол улсад ч энэ жишиг тогтож ирсэн. Энэ жил Монгол-Германы Отгонбаяр сангийн санаачлагаар Монголын оюутны холбоотой хамтран “Улсын хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг өнгөрөгч 17-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулж, 63 их, дээд сургуулийн төлөөлөл болсон 1000 гаруй оюутанг нэг дор цуглуулж, оюутнууд эрхээ яаж зөв зохистой эдлэх вэ гэхээс гадна Оюутан өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө арга зам хайж чуулсан юм.