Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Эрхээ хамгаалах өдрөөр 1000 оюутан дуу хоолойгоо нэгтгэн чууллаа
Сонгодог уран зохиол

Эрхээ хамгаалах өдрөөр 1000 оюутан дуу хоолойгоо нэгтгэн чууллаа

Урлаг Урлаг21/11/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1aa13d13a281654f6bcd3c0c6f61b8c05084929432016-11-21-12-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүрийн 11 сарын 17 ны өдрийг дэлхийн улс орон даяар оюутны эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Монгол улсад ч энэ жишиг тогтож ирсэн.

Энэ жил Монгол-Германы Отгонбаяр сангийн санаачлагаар Монголын оюутны холбоотой хамтран “Улсын хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг өнгөрөгч 17-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулж, 63 их, дээд сургуулийн төлөөлөл болсон 1000 гаруй оюутанг нэг дор цуглуулж, оюутнууд эрхээ яаж зөв зохистой эдлэх вэ гэхээс гадна Оюутан өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө арга зам хайж чуулсан юм.

Чуулга уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын сайд, ноён Ж.Батсуурь нээж үг хэлсэн төдийгүй яамны зүгээс тус ажилд ач холбогдол өгч оюутнуудынхаа оюуны хөрөнгө оруулалтанд хувь нэмэр оруулж дэмжин ажилласан байна.

Монголы оюутны холбооны ерөнхийлөгч Н.Удаанжаргал нь мөн оюутнуудад чиглэсэн төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг талаар нэлээдгүй таатай мэдээлэл өгөхөөс гадна Отгонбаяр сангийн гүйцэтгэх захирал М.Мөнхсүрэн “Улсын хөгжилд-оюутны хувь нэмэр”гэсэн илтгэл тавьж уг арга хэмжээний агуулгыг зорьж олон мянган оюутнуудад урам зориг хайрласан юм. Оюутнуудын нийгэмд үнэлэгдээд байсан муу нэршлүүдийг арилгаж, төрөөс гар хараад суухгүйгээр тэдэнд ямар олон хөгжих боломж бололцоо байдгийг харуулахыг зорьсоноороо онцлог юм. Тус чуулга уулзалтын үеэр “Чадвартай оюутан” – Хувь хүний хөгжил, ур чадвар эзэмших арга барил, манлайлах ур чадвар сэдвээр  АШУИС-ын багш хатагтай О.Саранчулуун,  “Мэдлэгтэй оюутан” – Үр дүнтэй суралцах арга барил, гадаад улсад эзэмших боловсролын давуу тал сэдвийн хүрээнд JCI Монгол байгууллагын дэд ерөнхийлөгч ноён С.Эрдэнэболд,“Эрүүл оюутан” – Үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, Согтууруулах ундаа, тамхины хор уршиг, хорт буруу зуршлийн нөлөө сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн хатагтай С.Гэрэлмаа, “Соёлтой оюутан” – Хувь хүний соёл, Хотын соёл, Нийгмийн соёл, ёс суртахуун, хариуцлагатай байх арга барил сэдвээр Этүгэн их сургуулийн Оюутны албаны дарга,  хатагтай Б.Сосорбурамнар илтгэл тавьсанаас гадна, Гадаад улсад боловсрол эзэмших давуу тал, суралцах арга барил сэдвээр ХБНГУ-ын ЭСЯ-ны харъяа дээд боловсролын хяналтын албаны мэргэжилтэн, хатагтай М.Мандахмэдээлэл зөвлөгөө өгсөн юм. Оюутан залуусын оюуны хөрөнгө оруултанд том хувь нэмэр болж буй тус арга хэмжээнд Европын холбооны удирдах зөвлөлийн дарга ноён Маркус Фербер болон ХБНГУ-ын Бавари мужийн Иргэдийн төлөөлөгч, Шваб бүсийн болон Аугсбург хотын төлөөлөгч хатагтай Нацагдоржийн Солонго нар нь алс холоос хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлгээ илтгэгч нарт дамжуулж байсан юм.

Дээрхи илтгэлийн сэдвүүдийн хүрээнд оюутнууд 4 салбар хэлэлцүүлэгт хуваагдан эрүүл, чадвартай, ухаалаг, хариуцлагатай оюутан байхын тулд нийгэм, гэр бүл, өөрийн зүгээс ямар асуудал тулгамдаж байгаа болон түүнийгээ хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм. Тус хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, санамж бичгийг зохих шатны байгууллагад өргөн барихаар бэлдэж байгаа бөгөөд ирэх оны хичээлийн шинэ жилээс эхлэн тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаа аж. Тус хөтөлбөр нь эхний 2 жилийн хугацаанд дээрхи 1000 оюутныг хамруулан бодит өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа юм байна.

Зөв зүйтэй үлгэрлэл болсон энэхүү чуулга уулзалтыг Интеграци хамтын хөгжлийн нийгэмлэг, Галтууд ХХК, АПУ ХХК, Мөнхий үсэг ХХК, Gate олон улсын хэлний сургалтын төв болон Мик сургалтын төв, Монголын их дээд сургуулиудын консерциум, Хувийн их дээд сургуулиудын холбоо зэрэг олон байгууллага оюутан залуусын сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж эв санаагаа нэгтгэн ивээн тэтгэж, дэмжиж, хамтран ажилласан байна.  Зохион байгуулалтын бүхий л үйл явцыг Этүгэн их сургуулийн хамт олноос дэмжлэг үзүүлж, ёс зүйгээрээ үлгэр гэдгээ ахин нотлож байсан юм.

Энэхүү арга хэмжээг ирэх жил бүр зохион байгуулж, үр дүнг хэлэлцэж байхаа зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм.

  • 1

     

    JCI Монгол байгууллагын дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд,

  • 2

     

    Галтууд ХХК dglproject хариуцсан ажилтан Т.Ундрахсайхан

  • 3

     

    Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сангийн тэргүүн Эрдэнэбаяр

  • 4

     

    Отгонбаяр сангийн гүйцэтгэх захирал М.Мөнхсүрэн

  • 5

     

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн С.Гэрэлмаа

  • 6

     

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын сайд Ж.Батсуурь

  • 7

     

    Монголы оюутны холбооны ерөнхийлөгч Н.Удаанжаргал

  • 8

     

    АШУИС-ын багш О.Саранчулуун

  • 9

     

    ХБНГУ-ын ЭСЯ-ны харъяа дээд боловсролын хяналтын албаны мэргэжилтэн М.Мандах

  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.