1997 оны 9-р сарын 8-нд бүжгийн спортын ертөнцөд гайхамшигтай үйл явдал болсон юм. Энэ өдөр Олон Улсын Олимпийн хороо (ОУОХ) Олон Улсын Бүжгийн Спортын Холбоог ОУОХ-ны бүрэн эрхэт гишүүн, “Хүлээн зөвшөөрөгдсөн холбоо” гэж бүрэн хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Ийнхүү бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нь IDSF ба бүх бүжгийн спортынхны амжилтыг харууллаа. Мөн энэ явдал нь бүжгийн спортын хөгжлийн урт удаан түүх, IDSF-ийн зургаан жилийн тууштай ажиллагаа, үндэсний холбоод, бүх дэлхийн олон зуун мянган бүжигчдийн агуу их хүчин зүтгэлийн оргил нь болсон юм.
Ангилал: Орчин үеийн бүжиг
Энэ бүжиг АНУ-ын Зүүн Өмнөд нутгийн негрүүдийн дундаас үүсчээ. Мөн Флорид нутгийн Семинол индианчууд дайнч бүжиг хийдэг байв. Зарим хүмүүс негрүүд энэ бүжгийг индианчуудаас хуулбарласан, харин зарим нь индианчууд энэ бүжгийг Африкаас авчирсан негрүүдээс хуулбарласан гэж үздэг байна. Гэхдээ сүүлийн санаа нь үнэнд арай ойртож очдог. Учир нь Баруун Африкийн Волоф хэлний “жев” буюу “үл ойшоон ярих” гэсэн үгнээс үүсэлтэй байж магадгүй. Мөн “жайв” гэдэг үг нь негрүүдийн этгээд үг болох “төөрөгдүүлсэн яриа, хэтрүүлэл”, Английн “жайб” буюу “тохуурха” гэсэн үгнээс үүссэн байж магад гэдэг. Бас “эрээн мяраан”, “марихуан”, “бэлгийн харьцаа” ч гэсэн хувилбарууд байдаг.
“Пасодобль” гэдэг нь Испаниар “Хоёр алхамт” гэсэн үг бөгөөд “Пасо а Дос” буюу “хоёрт зориулсан бүжиг” гэдгээс ялгаатай. “Хоёр алхамт” нь энгийн “1, 2”, “зүүн, баруун” гэж тоолдог маршийн алхаатай төстэй.
Энэ нь “Испанийн нэг алхамт”-аас ялгаатай. Учир нь “Нэг алхамт” нь хөгжмийн цохилт бүр дээр алхдаг байна.
Пасодобль бол Испанийн амьдралын нэг хэсэг болсон олон олон бүжгүүдийн нэг юм. Тэрээр бухын тулаан дээр үндэслэгджээ. Бүжиг нь Тореро (эрэгтэй бүжиглэгч) болон түүний нөмрөг (эмэгтэй бүжиглэгч)-ийг дүрсэлж, маршийн аянд бүжиглэнэ. Бухын тулаан нь эртний Критэд байсан ба 1700-аад оны үеэс Испанид үлдэн хоцорчээ. Энэ бүжиг 1930-аад оны үед Парисын дээд зиндааныхны дунд дэлгэрэв.
Английн бүжгийн багш Пьер Лавелл 1952 онд Кубад айлчлах үедээ Румбаг заримдаа илүү цохилттойгоор хийдэг болохыг олж мэджээ. Тэр Британид ирмэгцээ тэдгээр алхалтуудыг тусдаа бүжиг мэтээр зааж эхлэв.
Ча Ча гэдэг нэрийг Испанийн “chacha” буюу “зарц бүсгүй”, эсвэл “chachar” буюу “кокагийг навч зажлах”, зарим нь “char” буюу “цай” гэдэг үгнээс гаралтай гэдэг ч Кубын хурдан хөгжилтэй Гуарача бүжгээс үүссэн гэдэг нь илүү үнэмшилтэй сонсогддог. Энэ бүжиг нь 20-р зуун гарахаас өмнө Европт дэлгэрчээ. Шотландын Копар Анус дахь Данси Нейлийн 1898 оны төгсгөлийн чуулганы хөтөлбөрт бичигдэж байлаа.
Биеийн хөдөлгөөнийг хөлийн хөдөлгөөнөөс илүү чухалчилдаг бүжиг хийдэг байсан Африкийн негр боолуудыг Куба руу импортлосноос энэ бүжиг үүсэлтэй. Хөгжмийн ая чухал байсангүй, тогоо, сэрээ, лонх зэргийг ашиглан дуугаргадаг байсан цогц хэмнэл илүү үүрэгтэй байлаа.
Энэ нь 19-р зууны Гаванагийн Контраданз-тай нийлсэнтэй холбоотой. Бүжгийн нэрийг Испани хэлний “зам, чиглэл” гэсэн утгатай “румбо”, “овоолсон чулуу” гэсэн утгатай “румба”, Карибийн орнуудад өргөн хэрэглэгддэг ликор дарсны нэг төрөл болох “рум” зэрэг олон үгнүүдээс үүсэлтэй гэж тайлбарладаг ч 1807 онд бүжгийн хамтлагт зориулан тоглодог байсан “румбосо оркестр” гэсэн нэр томъёоноос үүсэлтэй байж болох юм. Мөн энэ нэрийг Испанийн ‘карусель’ гэдэг үгнээс үүсэлтэй гэж зүтгэгчид ч байдаг.
16-р зуунд Португаличууд Ангол, Конгоос олон тооны боолчуудыг Катерет, Эмболада, Батик зэрэг бүжгүүдтэй нь хамт Бразил руу импортложээ. Европчууд эдгээр бүжгүүдийг нүгэл хилэнцэт бүжгүүд гэж үзэж байв. Эмболада нь биеэ хамгаалахын тулд эвэртээ бөмбөг угласан үхрийн тухай бүжиг ба тэнэг гэсэн утгатай. Батик ньтэр үед маш их түгэн дэлгэрснээс I Мануэл түүнийг хориглож байжээ. Батик бол Чарлестонтой төстэй алхалтуудтай, алга ташилт болон цохилуур хөгжмийн аянд тойрон бүжиж, тойргийн голд нэг хос гоцолдог байж.
Танилцуулга. Дэлхий дахинаа дэлгэрсэн олон бүжгүүд Латин Америкаас гаралтай байдаг. Жишээ нь: Мамбо, Салса, Меренга, Ла Конга, Ламбада, Каримба, Макарена, Кимбиаг дурдаж болно. Гэвч Самба, Румба, Пасодобль, Ча Ча, Жайв гэсэн 5 бүжиг шилэгдэн, Олон улсын Бүжгийн спортын тэмцээний хөтөлбөрт орсон байна. Эдгээр бүжгүүдийг үргэлж эрэгтэй эмэгтэй хүмүүс хослон хийдэг бөгөөд нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжихдээ зарим үед цэнгээнт бүжгийн барилтаар, зарим үед нэг гараар барилцдаг. Латин-Америкийн бүжгийн хөдөлгөөнүүдийг заахад зориулан янз бүрийн түвшинд стандартчилсан ба үг хэллэг, техник, хөгжмийн хэмнэл, хурдыг олон улс даяар хүлээн зөвшөөрчээ. Гэвч үргэлж ийм байсангүй. Эдгээр бүжгүүд зөвхөн 20-р зуунд л Баруун Европт танил болсон байна.
1920-иод онд Рагтайм хөгжим Свинг болон хувирч, Чарлестон, Шимми, Блэк Боттом зэрэг шинэ бүжгүүд дэлгэрлээ.
Чарлестон нь Кэйп Вердийн арлууд дээрээс гаралтай гэж яригддаг. Түүнийг Чарлестоны онгоцны зогсоолын негр ачигчид түргэн эргэлддэг бүжиг болгон өөрчилсөн байна. Анх Жорж Вайт 1922 онд нэгэн шог гараан дээр бүжиглэжээ. 1923 онд АНУ-аар тойрон аялсан Зигфельд Фоллисийн “Гүйж яваа зэрлэг хүн” тайзны үзүүлбэр дээр бүжиглэгдсэний дараа цагаан арьстнуудын дунд дэлгэрэв. Европт 1920-иод онд Жозефин Бэйкер Парис хотноо бүжиглэсэн байна. Чарлестон минутанд 200-240 цохилттой, зэрлэгдүү савсан гар, хажуу тийш өшиглөсөн хөлийн хөдөлгөөнтэй бүжиг байлаа. Хожим дэлхий даяр дэлгэрсэн боловч зэрлэгдүү шинжийнх нь улмаас бүжгийн танхимуудад нэг бол түүнийг хориглож нэг бол товчоор “PCQ” (чарлестонгоо аядуу хийнэ үү) гэсэн бичиг тавих болжээ.
Энэ нь 4/4 хэмнэлтэй, минутанд 120 цохилттой, хосоор бүжиглэдэг бүжиг юм. Бүжгийн хурдавтар хэлбэр нь Нэг алхамт, Хоёр алхамт зэрэг янз бүрээр нэрлэгдэж байлаа. Энэ нь цохилт бүрд нэг алхалт эсвэл такт бүрд хоёр алхалттай байснаас ийм хос нэртэй болсон байна. Уг бүжиг нэгэн шөнийн клубт Вернон болон Ирин Кастль нарын үзүүлэн тоглолтоор олны танил болж, 1913 онд Нью-Иорк дахь ‘Зигфельд Фоллис’-ийн тайзан дээр Харри Фокс бүжиглэснээр түгэн дэлгэрчээ.
Өөрөөр нэрлэх боломжууд байсан боловч энэ бүжгийг Фоксын нэрээр ‘Фокстрот’ хэмээн нэрлэжээ.
Тангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ. Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин негр боолуудын хамт импортлогдон очсон Африкийн Тангано бүжиг нь Тангоны анхдагч болох нь илүү нийцтэй. Он жил өнгөрөхөд дээрх бүжгүүдийн аль нэг нь ч юмуу, хоёулаа ч юмуу бусад бүжгүүдтэй нийлсэн байна. Ялангуяа 19-р зууны эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд Хабанера (Кубын Гаваны ардын бүжиг)-тай нэгдэн Милонга хэмээх бүжгийг үүсгэв.