Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Орчин үеийн бүжиг»Румба
Орчин үеийн бүжиг

Румба

Урлаг Урлаг13/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images9443997632012-04-13-19-00[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Биеийн хөдөлгөөнийг хөлийн хөдөлгөөнөөс илүү чухалчилдаг бүжиг хийдэг байсан Африкийн негр боолуудыг Куба руу импортлосноос энэ бүжиг үүсэлтэй. Хөгжмийн ая чухал байсангүй, тогоо, сэрээ, лонх зэргийг ашиглан дуугаргадаг байсан цогц хэмнэл илүү үүрэгтэй байлаа.
 
Энэ нь 19-р зууны Гаванагийн Контраданз-тай нийлсэнтэй холбоотой. Бүжгийн нэрийг Испани хэлний "зам, чиглэл" гэсэн утгатай "румбо", "овоолсон чулуу" гэсэн утгатай "румба", Карибийн орнуудад өргөн хэрэглэгддэг ликор дарсны нэг төрөл болох "рум" зэрэг олон үгнүүдээс үүсэлтэй гэж тайлбарладаг ч 1807 онд бүжгийн хамтлагт зориулан тоглодог байсан "румбосо оркестр" гэсэн нэр томъёоноос үүсэлтэй байж болох юм. Мөн энэ нэрийг Испанийн ‘карусель’ гэдэг үгнээс үүсэлтэй гэж зүтгэгчид ч байдаг.
 
Кубын Румбаны хөдөөгийн хэлбэр нь үггүй жүжиг хэлбэртэй байсан байна. Бүжиглэх үедээ мөрөө тогтмол нэг түвшинд барих нь боолууд хүнд ачааг зөөх чирэх аргатай холбоотой байсан байж болох юм. "Кукарача" хэмээх хөдөлгөөн нь жоомыг (cockroach) бяц дэвслэх хөдөлгөөн, "цэгийн эргэлт" нь тэрэгний мөөрийг тойрох алхалт байсан байна. Румбаны алдарт "Ла Палома" аяыг 1866 онд Кубад мэддэг болсон.
 
Хөдөөгийн Румба нь Гуарача, Сон, Кубын Болеро (Испанийн Болеротой огт хамаагүй)-той нийлсэн хэлбэрээр 1930-аад онд Америкт танил болов.
 
Британий бүжгийн багш Пьер Лавелл 1947 онд Гаванад зочилж очоод Румбаг Америкийн Румба шиг тактын 1-р цохилтон дээр бус 2-р цохилтон дээр, завсарлагатай алхалтаар бүжиглэвэл зөв гэж шийдсэн. Гэвч энэ нь бүхэлдээ зөв бус. Румбад хөгжмийн цохилтыг Клэйвс (хоёр савааг зэрэг цохих) шийдвэрлэдэг байна. Клэйвс нь 2 тактат фразын эхний тактын 1, 4, 7-р хагас цохилтон дээр, хоёрдугаар тактын 3, 5-р хагас цохилтон дээр цохидог. Бүхэл цохилтуудыг тоолох үед эдгээр нь эхний тактын 1-р цохилт, 3-ын өмнөх хагас цохилт, 4-р цохилт, хоёрдугаар тактын 2 ба 3-р цохилтууд дээр таарна. Ингэхлээр хоёр тактын турш 5 алхам Клэйвсийн цохилттой нийлнэ гэсэн үг болж байна. Гэвч бас тийм биш юм. Америкийн Румбаг нэгдүгээр тактын Клэйвсийн цохилтон дээр бүжиглэдэг. Пьер түүний оронд хоёрдугаар тактыг ашиглан, 2 ба 3-р цохилтон дээр алхах, түүн дээр нэмж 4-р цохилтон дээр нэгэн том алхалт хийхээр шийдсэн. Пьер үүнийгээ Гаванад Пип Риверагаар заалгасан өөр олон алхалтуудын хамт Британи руу аваачжээ. 1-р цохилтоос 2-р цохилтыг илүү гэж онцолсон энэ алхалтууд нь 1940, 50-иад оны халуун маргаанаас олон жилийн хойно Олон улсын стандартчилсан Кубын Румбаны нэгэн хэсэг болсон байна.
 
Такт бүрийн 1-р цохилтон дээр биеийн жинг нэг хөлөөс нөгөөд шилжүүлэх, жинхэнэ алхалтыг энэ цохилтон дээр хийхгүй байх нь бүжгийг маш мэдрэмжтэй тачаангуй болгосон байна. 1-р цохилт нь хөгжмийн хүчтэй цохилт боловч энэ цохилтон дээр ташаа л хөдөлнө. Энэ нь хөгжмийн удаан хэмнэлийн (116 цохилт/минут) хамт бүжгийг маш романтик болгодог. Алхалтууд 2, 3, 4-р цохилтууд дээр хийгдэнэ. Өвдөгний шулуун байдал, биеийн жингийн шилжилт, эргэлт зэрэг нь хагас цохилтууд дээр явагдах ба өлмий дээр урагш алхах үед биеийн жин Самбаны адил тогтвортой урагшилж, их бие маш бага хөдөлнө.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Орчин үеийн бүжиг Урлаг

Бүжгийн спорт гэж юу вэ?

13/04/2012
Орчин үеийн бүжиг Урлаг

Жайв

13/04/2012
Орчин үеийн бүжиг Урлаг

Пасодобль

13/04/2012

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.