Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Орчин үеийн бүжиг»Латин-Америкийн бүжгийн түүх
    Орчин үеийн бүжиг

    Латин-Америкийн бүжгийн түүх

    Урлаг Урлаг13/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    images9680606492012-04-13-18-57[www.golio.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Энд Олон улсын Бүжгийн спортын тэмцээнд ордог "Латин-Америкийн бүжгүүд" болох Самба (Samba) , Румба (Rumba), Пасодобль (Paso Doble), Ча Ча (Cha Cha), Жайв (Jive)-ын түүхээс өгүүлэх болно.

    Танилцуулга. Дэлхий дахинаа дэлгэрсэн олон бүжгүүд Латин Америкаас гаралтай байдаг. Жишээ нь: Мамбо, Салса, Меренга, Ла Конга, Ламбада, Каримба, Макарена, Кимбиаг дурдаж болно. Гэвч Самба, Румба, Пасодобль, Ча Ча, Жайв гэсэн 5 бүжиг шилэгдэн, Олон улсын Бүжгийн спортын тэмцээний хөтөлбөрт орсон байна. Эдгээр бүжгүүдийг үргэлж эрэгтэй эмэгтэй хүмүүс хослон хийдэг бөгөөд нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжихдээ зарим үед цэнгээнт бүжгийн барилтаар, зарим үед нэг гараар барилцдаг. Латин-Америкийн бүжгийн хөдөлгөөнүүдийг заахад зориулан янз бүрийн түвшинд стандартчилсан ба үг хэллэг, техник, хөгжмийн хэмнэл, хурдыг олон улс даяар хүлээн зөвшөөрчээ. Гэвч үргэлж ийм байсангүй. Эдгээр бүжгүүд зөвхөн 20-р зуунд л Баруун Европт танил болсон байна.
     
    Уянга, хайрын хэл болох Итали, Франц, Испани, Португали, Румын зэрэг хэлнүүд эртний Латин хэлнээс үүсэлтэй ба тэдний соёл Америкийн гол чухал хэсгүүдэд түгэн дэлгэрсэн байна. Дээрхи бүжгүүдийн 3 нь энэ нутгаас, 1 нь Испани/Францаас, 1 нь АНУ-аас үүсч нэгтгэгдэн, одоо Олон улсын Латин-Америкийн стандартчилагдсан бүжиг болсон. "Латин-Америкийн" гэдэг нь "Латин Америк" гэдэг газар зүйн бүсийн тайлбараас илүүтэйгээр "Латин ба Америк" гэдгийн хураангуйлал юм. Латин Америкаас 3 бүжиг Индиан, Европ, Негр бүжгүүдээс үүсч, хувьсаж хөгжин өнөөгийн хэлбэрийг олжээ. Европын эзлэн түрэмгийлэгчид Индианчуудыг ятган ажиллуулж дөнгөхгүй байсан учир Баруун Африкийн янз бүрийн газруудаас негр боолуудыг Америк руу импортлох болсон байна. 1553 оны байдлаар Мексик дахь негрүүд европчуудын тооноос давснаас дэд хаан Луйс де Веласко Испанийн V Чарлезаас энэ байдлыг хуулиар хориглохыг шаардаж байлаа.
     
    Европ, негр, индианчуудын соёлын хувьд бүжиг бол чухал байр суурь эзэлдэг байв. 1569 онд Мексик дэх дэд хаан Веласко баяр хуримын үед болон бүтэн сайн өдөр, гэхдээ зөвхөн үдээс хойш 12-18 цагийн хооронд бүжиглэж болохыг тушааж байжээ. 17, 18-р зууны туршид дээрхи соёлууд аажимдаа холилдон Креолын шинэ соёл бий болов. Европын бүжгүүд Латин Америкт орж ирэхэд тэд хүлээн авч ’креолжуулсан’ байна (Креол гэдэг нь Латин Америкт төрсөн цагаан хүн гэсэн утгатай үг). Кубад Контраданс (Contradance)-аас цохилт нь өөрчлөгддөг Контраданз Хабанера бий болжээ. Энэ нь "Данзон" болж, хожим хөгжим нь өөрчлөгдөн "Сон" гэдэг товч нэртэй дараах хэмнэлтэй болов.
     
    1795 онд энэ хэмнэл Бразилд очиж Модинха (хайрын дуу) болсон ба 19-р зууны эхээр Европт дэлгэрч байжээ. Цохилт нь өөрчлөгддөг ийм хэмнэлүүд Латин-Америкийн бүх бүжгүүдийн онцлог юм.
    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Орчин үеийн бүжиг Урлаг

    Бүжгийн спорт гэж юу вэ?

    13/04/2012
    Орчин үеийн бүжиг Урлаг

    Жайв

    13/04/2012
    Орчин үеийн бүжиг Урлаг

    Пасодобль

    13/04/2012

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.