Ангилал: Гоо сайхан

Францын Парис хотноо зохиогдсон “Вал де Парис” хэмээх кино уран бүтээлчдийн томоохон наадмаас тусгай байрын шагналыг хүртэж монголын мянган мянган кино сонирхогч, үзэгчдийг баярлуулсан “DOZ энтертайнмент”-ийн шинэ бүтээл “Дүүлэн нис” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тус кино групт Монгол, Энэтхэг, БНСУ, Итали улсын кино найруулагч, зураач, жүжигчид хамтран бүтээж байгаа гэдгээрээ онцлог ажээ. Тухайлбал, киноны ерөнхий найруулагчаар “DOZ интертайнмент”-ийн захирал Ш.Доржсүрэн, зохиолыг хянан тохиолдуулсан зөвлөхөөр Италийн Лука Тайбэрис, зөвлөх найруулагчаар Карпо Алберто Кавалло нар ажиллажээ. Ерөнхий зураачаар Италийн кино зураач Андреа Арнонэ, Монголын талаас Б.Баатар, дууны найруулагчаар Солонгос улсын Вюн Жин Хан нар ажлласан байна.

Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил 10 дахь удаагаа ирэх 03 дугаар сарын 27-нд зохион байгуулагдах билээ. Тус наадмын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагаас “BLUE SKY TOWER”-ийн гурван давхарт байрлах “TOPAZ” танхимд болж өнгөрлөө. Хэвлэлийн хуралд “Гэгээн Муза Академи”-ийн удирдлагууд болон “Гэгээн муза” наадмын зохион байгуулагчид болоод наадамд нэр дэвшигч уран бүтээлчид оролцсон юм.

Борхүүгийн Амархүү нь 1987 оны зургадугаар сарын 20-нд Булган аймагт төрсөн бөгөөд нийслэлийн арван жилийн 54-р сургуульд элсэн орсон ч тун удалгүй жил суралцаад Улаан-Үд хот руу буцсан байна. Тэрээр багаасаа дуулах сонирхолтой хүүхэд байсан төдийгүй эмээ, өвөө нь түүнийг маш ихээр дэмжиж