Ангилал: Гоо сайхан

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 100 гаруй жилийн туршид жил бүрийн 3-р сарын 8-нд дэлхий даяар өргөнөөр тэмдэглэж ирлээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, Засгийн Газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, цаашид шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийн тухай өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай.

12 настайгаасаа эхлэн загвар өмсөж “Үнсгэлжин”, “Монголжингоо” гэх мэт олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож загварын гараагаа эхэлсэн И.Төгсөөг өдгөө монголын ард түмэн андахгүй мэддэг болсон билээ. Анх “Miss international-2005″ тэмцээнд оролцож, гуравдугаар байр буюу фото миссийн өргөмжлөл, 2009 онд “Miss friendship international” гэх 70 орны гоо бүсгүйчүүд оролцсон уралдаанаас эхний байр, 2010 онд “Miss Global beauty Queen” олон улсын наадмын мөн тэргүүн байрын шагнал, “Miss Mongolia” наадмын тэргүүн миссийн титэм зэрэг олон шагналуудыг гардаж байсан ажээ.

1980 – 1990-ээд оны үед ид мандаж явсан дэлхийд цуутай дуучид, жүжигчид, загвар өмсөгчид гээд салбар салбарын алдартнуудын хар цагаан гэрэл зургуудаараа алдартай Америкийн фэйшн гэрэл зурагчин Херб Рицийн түүх болон үлдсэн хосгүй бүтээлээс сонирхуулж байна.

Сайхан хүүхэн, сайн морний дэргэдүүр харалгүй өнгөрч чаддагүй нь хүмүүн бидний зан юм даг. Үнэхээр сайхны өмнө харц буруугүй хэмээн бодож “Хөөрхөн монгол охид”-ын зурагнуудыг цувралаар хүргэдэг билээ. Ингээд 6 дах цувралынхаа зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Малайз улсын Куала Лумпур хотод зохиогдсон “Miss tourism international” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Авьяаслаг мисс”-ээр шалгарч, сувдан титэм тэргүүндээ зүүж байсан оролцож билээ. Тэрээр 65 орны төлөөлөл болсон гоо бүсгүйчүүд оролцсон ч уг тэмцээнд “Оломгvй далай” хэмээх монгол ардын уртын дууг чадварлагаар дуулж эх орныхоо нэрийг дуурсгасан авъяаслаг нэгэн билээ.

Монгол түмний язгуур урлаг, дуу хуур, хөгжим бүжгийн их гайхимшигийг үзэгч түмнээ өргөн барьж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар ардын язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт хоёр дах жилдээ зохион байгуулагдсан билээ. Энэ жилийн тоглолт “Монгол төгсөшгүй” хэмээх нэртэй байсан бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, туслах найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжиг ангийн дарга МУСТА Д.Энхгэрэл, Уран сайхны удирдаачаар Д.Ариунболд, Ерөнхий зураачаар А.Аюушжав, Гэрлийн техникч Б.Даваа нар ажилласан юм.