Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Л.Болдбаатар: Хүн бүр дагаж дуулсан найр шиг сайхан тоглолт болно гэж найдаж байна
Дуу хөгжим

Л.Болдбаатар: Хүн бүр дагаж дуулсан найр шиг сайхан тоглолт болно гэж найдаж байна

Урлаг Урлаг17/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Лосолын Болдбаатар “Монголоо дуулна” тоглолтоо ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.

Дуучин Л.Болдбаатар эл тоглолтынхоо талаар “Би урлагт хүчин зүтгээд 25 жил болсон байна. Энэ тоглолтыг 10 жил бодож, мөрөөдөж ирсэн. Бэлтгэл ажил маш сайхан хангагдаж байна.

Би хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг дуулахаар оруулсан хичээсэн. Тэр үдэш хүн бүр дагаж дуулсан,  найр шиг сайхан тоглолт болно гэж найдаж байгаа.

2004 оноос хойш Монгол бөхийн өргөө болон “Улаанбаатар палас”-т тасралтгүй тоглолт хийсэн. Энэ тоглолтуудыг бодвол сандрал харьцангуй бага байна. Тоглолтын баг хамт олон маш сайн ажилласан.

20 гаруй жил Лосолын Болдбаатар гэдэг нэр хүндийг олгож, өлгийдөж авсан түмэн олондоо баярлалаа. Миний дуу залуу үеийнхэнд хүрч буйд баяртай байгаа. Үнэнч сонсогчдодоо баярлалаа” гэв.

Өнөөдрийн байдлаар нийт тасалбарын 90 хувь нь зарагдаж дууссан аж. Үндсэндээ гурван өдрийн турш тасалбар зарагдаад дуусах магадлалтай учраас урьдчилаад тасалбараа аваарай гэж сануулав. Тоглолтын хаалга 15:00 цагт нээгдээд 19:00 цагт албан ёсоор эхлэх юм байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Торгоны зам-4” олон улсын уралдаант наадамд Монгол хүүхдүүд амжилттай оролцлоо

02/11/2026
Дуу хөгжим Урлаг

Үе үеийн уран бүтээлчид “Эгшгэн цацал”-аа өргөлөө

02/11/2026
Дуу хөгжим Урлаг

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.