Ангилал: Гоо сайхан

Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, “Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам”-ай хамтран “ЯНЗАГАН ХҮРЭЭ” Бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийнхээ нээлтийг хийж өчигдөр анхны тоглолтоо хүүхэд багачууддаа өргөн барьсан юм. Тус жүжиг өнөөдөр мөн адил 15:00-н цагаас ганцхан удаа тоглогдох бөгөөд нээлтийн баяр болгож хүүхэд багачууддаа 1000 /нэг мянган/ төгрөгөөр үзүүлэхээр болсон ажээ.

Монголын “Жазз” хөгжмийн урсгалд нэгэн шинэ түүхийг бичиж дэлхийн алдартай жазз хэмнэлийн гадаад дуунуудаас бүрдсэн “ASIAN SHOPTHE JAZZ ALBUM” хэмээх анхны жазз цомгоо өлгийдөн авсан “Asian shop” хамтлагийнхан өчигдөр шинэ цомгийнхоо нээлтийн баярыг хийжээ. Тэдний баярт Монголын урлаг соёлын салбарт сор болсон олон алдартнууд уригдан ирснээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн төлөөлөл болсон эрхэм сэтгүүлчид олноор ирсэн байлаа.

Ийнхүү Монголдоо төдийгүй азидаа анхны хэмээгдэж буй “Жазз” урсгалын эрэгтэй хамтлаг /Жазз групп/ гэдгээ батлан харуулсан гайхалтай уран бүтээлүүдээрээ уригдсан зочдод бэлэг барьсан юм. Ийнхүү “Asian shop” хамтлагийн “ASIAN SHOPTHE JAZZ ALBUM” хэмээх цомгийн нээлтийн баярын зурагнуудыг хамтдаа сонирхоцгооё.

Лэди Гагаг нэр алдарт хүрээгүй байх үед, тодруулбал 19-тэй охин дөнгөж дуулж эхэлж байхад эдгээр зургуудыг авчээ. Түүний коллежийн найз гэрэл зурагчин Малгорзата Саниевска тэр үедээ дэлхийн хэмжээний одын анхны мэргэжлийн гэрэл зургуудыг авч байгаагаа мэдээгүй байлаа.

Тэд уулзалдаад Лэди Гагагийн гэрт ирсэн бөгөөд Гага хувцас хунараа сольж, нүүрээ будаад яг л фото модель шиг зургаа авахуулж эхэлсэн байна. Эцэг, эхийнх нь өрөөний цонхон тушаа байсан төгөлдөр хуур түүний зурагт үнэнч хамтрагч нь байж чаджээ. Урьд өмнө нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй эдгээр зургуудыг CNN цахим хуудсандаа тавьжээ.

Бүх цаг үеийн хамгийн алдартай еротик эмэгтэй оддын загалмайлсан эх гэгддэг “Marilyn Monro”ын Ховор нандин еротик зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна. Үнэхээр ховорхон хэрнээ нандин зурагнуудыг та бүхэндээ хүргэж буй даа баяртай байна.

Victoria Beckham хатагтай үргэлж гоёмсог загвар бүхий энгийн хувцаслалтыг өөрийн гол имижээ болгодог билээ. Тэрээр загварын өндөр мэдрэмжтэй гэж дизайнер юм. Өөрөө хувцасныхаа загварыг гаргаж ба нөхрийнхөө ч стил имижийг тодорхойлдог байна. Түүнийг английн хамгийн загварлаг хатагтайгаар өргөмжилдөг ба өөрийн загварын коллекцоо хэд хэдэн удаа гаргаад байгаан байна. Сонирхуулахад түүний хувцаслалтыг хэзээ ч шүүмжилж байгаагүй гэнэ шүү.

2012 “Teen Choice Awards”-ын гол шагналуудыг “The Twilight Saga: Breaking Dawn- Part 1.” киноны уран бүтээлчид түүжээ. Тэд нийт 11 номинацид тэргүүлсэн аж. Уг киноны гол дүрийн жүжигчин болох Кристен Стюварт, Тейлор Лотнер, Роберт Паттинсон нар шилдгийн шилдэг “Серфингийн самбар”- ын эзэд болжээ. Үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Snowwhite and the Huntsman” киноны Цасангоогийн дүрийг бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин Кристен Стюварт гурван ч шагнал хүртсэн байна.

Одууд бие биенээ дуурайна гэж байхгүй л дээ.Гэхдээ тэднийг хүмүүс бусадтай илүү ижилсүүлэх гэж оролддог нь нууц бишээ .Толинд өөрийгөө харж буй мэт адилхан хүмүүс бас байх юм.