Ангилал: Роман, Тууж

Поп дуучин Риана өөрийн нэрийн шинэ үнэртэн гаргаснаа танилцуулав. Лондоны Фрасерийн харшид болсон танилцуулах арга хэмжээнд оролцсон эхний 400 хүнд үнэртнээ хямдралтай үнээр буюу 86 фунтээр худалдсан байна.

“Reb’l Fleur” нэртэй уг үнэртэн 50-200 мг хэмжээтэй бөгөөд вискиний өнгөтэй аж.“Эмээ маань намайг “Ребел” гэж дуудаг байсан. Би түүнд зориулж ямар нэг зүйл хийхийг үргэлж мөрөөдөж ирсэн учраас үнэртнээ ингэж нэрлэсэн” хэмээн дуучин ярьжээ. Уг үнэртэн улаалзгана, усан үзэм, тоор, нил цэцэг болон Хавайд ургадаг хибискус цэцгийн найрлагатай юм байна.