Ангилал: Гоо сайхан

Хүний орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг бол маш том аз завшаан.Тэр тусмаа төрөх төрөхдөө Азийн цээжинд түүхт Монголын газар нутаг дээр сайхан аав ээжийн үр нь болж мэндэлнэ гэдэг бол том хувь заяа бахархал билээ.

Цаанаа л нэг жиндүүхэн өдрийн өнгийг ганц нэгээрээ унах навчис улам тодруулна. Унахгүй хэмээн бөнжигнөн байхад даажин хийх мэт сэр сэр салхи хийсгэн одох нь уй төрүүлмээр.
Тэрхүү навчис хийсч явсаар хэн хэгний хөлд тээглэн, хүмүүний амьдралын чимээг амьсгал тасрахаасаа өмнө амжиж сонсохоор шургална.
“Хүү минь хот газар хэцүү шүү. Биеэ мэдэж номоо сайн сураарай.”
Намрын салхинаас нуугдан нөмөрт нь хоргодож зогсох навчис, хүүгээ үдэх ээжийн сэтгэлд улам уясч хорвоогоос буцмааргүй санагдана.

Монголын тайзны урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Шинэлэг өнгө аястай тус хамтлагийнхан “Эрчүүдийг Уучил”, “Хамтдаа гэгэлзье”, “Амьдралд стресс хэрэггүй” гэх мэт шоу тоглолтуудаараа үзэгч түмнийхээ мэлмийг баясгасан. Тэгвэл тэд нэгэн цоо шинэ уран бүтээлээрээ бэлэг бариад байгаа юм.

Америкийн гэрэл зурагчин Брайан Хожес Монгол ахуй, нүүдэлчин ард түмний амьдралыг харуулсан баримтат гэрэл зургын үзэсгэлэн гаргажээ. Зуны гурван сар тэрбээр нэгэн айлын хамтаар нүүдлийн соёл иргэншилд амьдарч, тэдний амьдрал ахуйг судалсан байна. Брайн Монгол хүнийг тэсвэр хатуужилтай хэмээн онцолжээ.

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

Монголын гоо бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгаруулах “Miss Mongolia-2014” тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорсон. Тэд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсон юм.

Шилдгийн шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан.

Тэгвэл өчигдөр Мисс Модель, Мисс Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17-н оролцогчдын бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд 19:00 цагаас зохион байгуулагдав.

Шоу тоглолтонд “Miss Mongolia-2014” тэмцээний шилдэг 17-н оролцогчид бикини болон гоёлын даашинзны загварын шоуг толилуулсан юм. Мөн цаг үеийн шилдэг уран бүтээлчид уригдан ая дуугаа өргөлөө.

Ийнхүү өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгээрээ шалгаран үлдсэн шилдэг оролцогчид маань ирэх өдрүүдэд ирэх 10-р сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

“Мисс Бикини” шоуны фото сурвалжлагыг сонирхуулья.