Ангилал: Гоо сайхан

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг. Анх тайзнаа “Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдийн танил болсон. Түүнээс хойш тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу жүжигчдийн нэг болж чадсан билээ.

Загвар өмсөгч, “Catwalk” хамтлагийн дуучин хэмээн олонд танигдсан бүсгүй бол О.Пүрэвдулам. Анх 2004 онд Гоёл тэмцээнд оролцож фото моделийн шагнал хүртээд их урамшиж, загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн гэдэг. Тэрбээр Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байсан юм. Ингээд та бүхэндээ Монголын 13 дэх топ модель хэмээн өргөмжлөгдсөн О.Пүрэвдуламын зургийн цомгоос хүргэж байна.

“Люмино” хамтлаг нь “Монгол улсын хөгжмийн дээд шагнал “Пентатоник” наадмын 4 удаагийн, “UBS video music award”” наадмын 5 удаагийн, “Алтан Микрофон-2003”, “Хит авардс” гээд их олон шагнал урамшуулал хүртэж байсан юм. Хамтлагийн гишүүд бүгд МУСТА болж, нийт урын сандаа 100 гаруй дуутай, 6 цомог, 33 видео клипийг хийж сонсогчиддоо хүргэж байсан түүхтэй.

“Х-Түц” продакшны залуу жүжигчин А.Туяа хамтлагийнхаа хамгийн царайлаг, нуруулагт тооцогддог Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр тун сайн селфичин. Машин барьж явахдаа, иог хийж байхдаа, дасгалын танхимдаа гээд хаана л бол хаана селфидэж, дур булаам зургуудаараа дагагчдаа баясгадаг юм.

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг гэх залуухан, халуухан бүсгүйг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн ховор. Уран цэцэн үгтэй, эелдэг зантай энэ бүсгүй монголын хошин урлагт өнгө нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж байгаа бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан.

Бүсгүй хүний төрөлх гоо үзэсгэлэн хийгээд хослон жаргахуйн хорвоогийн гайхамшгийг илэрхийлсэн “романтик” бүтээлүүдээрээ алдартай Америкийн зураач Эдвард Тадиелог (Edward Tadiello) танилцуулж байна.

“Мисс Монголиа 2010″ тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамаагийн зургийн цомгоос хүргэж байна