Ангилал: Роман, Тууж

Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах “Формейшн” тэмцээн ХБНГУ-ын Бремен хотын “ЦҮВ Arena” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 07-нд боллоо. Тус тэмцээнд энэ жил манайхаас Монголын бүжгийн спортын холбооны “Star”, “Moon dance” гэсэн хоёр хамтлаг анх удаа оролцсон юм.

“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл энэ цагийн шилдгийн шилдэг нь болохоо харуулж “Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзэн болж, “Топ модель”-иор өргөмжлөгдлөө.

Дэлхий даяар 200 сая цомгоо борлуулж, бүх цаг үеийн эмэгтэй дуучдаас хамгийн өндөр амжилтад хүрч Гиннесийн номонд бичигдсэн попын хатан Мадоннагийн сэтгүүл дээрх хамгийн шилдэг зурагнуудаас хүргэж байна. Аль 80-аад оноос л секс бэлэг тэмдэг хэмээн алдаршсан, 56 настай энэ эмэгтэй өнөөг хүртэл тэрхүү нэрээ хадгалсаар яваа нь гайхамшиг гэлтэй.

Бэлхүүсний бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Баярмаа тэргүүн байрт шалгарсан билээ. Дэлхийн 200 орчим бүжигчин оролцсон тэмцээний орчин үеийн бүжгийн төрөлд тэрбээр тэргүүн байр, уламжлалт бүжгээр шилдэг тавд шалгарсан юм. Та бүхэндээ үзэсгэлэнт бүжигчин бүсгүйн хувийн зургийн цомгоос хүргэж байна.