Ангилал: Гоо сайхан

Эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө дуунд дуртай дуучин түмэн чуулж хайртай дуучныхаа сэтгэл баясгасан сайхан тоглолтыг үзэж хамтдаа дуулж, бүжиглэж цэнгэцгээлээ. Тодруулбал ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарж үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, МУСТА Г.Чинболор өөрийн анхны бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо өчигдөр түмэн олондоо толилуулсан энэ байлаа.

“Хүүхэд залуучуудын улаан театр” нээлтээ хийн анхны уран бүтээлээ болгож алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийг тайзнаа амилуулж байсан билээ.

“Гэгээн муза” наадам 2006 оноос эхлэн “Улаан хивс”-ний баярыг зохион байгуулж, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”-ийг шалгаруулан, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл”-ийг бий болгон тухайн оноосоо олон улсын наадам болон өргөжсөн түүхтэй. Ингээд та бүхэндээ “Гэгээн муза 11” наадмын “Улаан хивс”-ний баярт хүрэлцэн ирсэн эрхмүүдийн фото сурвалжлагыг хүргэж байна.