Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг06/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвөөс сэдэвлэсэн уран барималч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд Монгол хатдын түүхэн дүр, хувь заяа, нийгэмд эзэлж байсан байр суурийг уран баримлын хэлээр илэрхийлсэн бүтээлүүд дэлгэгдлээ. Уран бүтээлч түүхэн сурвалж, археологийн олдвор, эртний дүрслэл, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан хатдыг зөвхөн хаадын гэргий бус, тухайн цаг үеийн төр, нийгэм, соёлын үйл явцад оролцож байсан бие даасан түүхэн оролцогчид хэмээн бүтээлдээ дүрсэлжээ.

Б.Очирсүрэн нь Дүрслэх урлагийн академийн уран баримлын ангийг төгссөн бөгөөд Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өв, уламжлалт дүрслэх урлагийн хэлбэрүүдийг судлан, уран баримлын хэлээр дахин тайлбарлан бүтээл туурвидаг. Тэрбээр Австрийн Вена хот дахь Дэлхийн музейд (Weltmuseum Wien) бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан юм.

“Монгол хатдын домог” үзэсгэлэн аравдугаар сарын 30-ныг хүртэл “Хаан” банкны үзэсгэлэнгийн танхимд олон нийтийн хүртээл болно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэн дэлгэж байна

02/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

06/10/2026

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.