Ангилал: Гоо сайхан

“UBS” телевизээс “Universe best songs” наадмын авъяаслаг оролцогч рэппер Дөлгөөний сүүлийн үеийн шинэхэн зурагнаас түүвэрлэн хүргэж байна. Донжтой харц, эвлэгхэн яриатай А.Дөлгөөн бүсгүйн цаашдын зорилго, мөрөөдөлд нь өндөр амжилт хүсье.

Монголын загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” загварын шоугаа 2014 оны 2 сарын 14-нд “Couture Fashion Week Fall 2014”-д танилцуулжээ. Та бүхэндээ авъяаслаг загвар зохион бүтээгч Отгоогийн бүтээлээс хүргэж байна.

Монголын тайзны урлагийн отгон продакшн “Эмоци”- ийнхон уран бүтээлийн гараагаа амжилттай эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэд олон залуу, чадварлаг жүжигчидээр хамт олноо бүрдүүлж, өөрсдийн өнгө төрхийг илтгэсэн уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргээд байгаа билээ. “Эмоци” продакшны уран бүтээлчид хоёр бүрэн хэмжээний тоглолт, шинэ жилийн баярын нэвтрүүлэг, 21 аймгийн аялан тоглолт, “Гурван найз” кино гээд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа юм. Та бүхэндээ “Эмоци” продакшны шинэхэн зурагнуудаас хүргэе.